АНУ, 100 мянган дүрвэгч хүлээн авна
2015-09-21

 

АНУ-ын  Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Европыг чиглэн ирж буй дүрвэгсдийн асуудлаар өөрийн байр сууриа хүргэсэн тухай “CNN” агентлаг мэдээллээ.  Тэрбээр өчигдөр Германы Гадаад хэргийн сайд Франк-Вальтер Штайнмайертэй уулзах үеэрээ  “АНУ, 100 мянган дүрвэгсдийг хүлээн авах боломжтой. Цагаан ордон энэ асуудлаар ярилцсан” гэж хэлжээ.

 

Тус улс энэ оны эцэс гэхэд 15 мянган дүрвэгсэд хүлээн авах бол 2017 оны наймдугаар сар гэхэд 100 мянган дүрвэгсдийг хүлээн авч, орогнол олгохоор шийдвэрлэсэн байна.

 

Ерөнхийлөгч Барак Обама гурван сарын хугацаанд Сирийн 10 мянган иргэнд орогнол олгох боломжтой хэмээн өнгөрөгч долоо хоногт мэдэгдсэн ч сөрөг хүчин Бүгд Найрамдахчуудын хүчтэй эсэргүүцэлтэй нүүр тулсан юм. Бүгд Найрамдахчууд дүрвэгсдийг тоог 5000-д барихыг шаардсан билээ.

 

Герман улс энэ оны эцэс гэхэд 80 мянган дүрвэгсэд хүлээн авахаа мэдэгдсэн бол саяхан энэ тоогоо 200 мянгад хүргэх төлөвлөгөөтэй буйгаа илэрхийлсэн. Гэхдээ тус улс саяхан хилээ хааж, дүрвэгсдийг хүлээн авахаа зогсоогоод байгаа юм.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин
Жо:
Хулгайч дээрэмчин та нар ядаж нэг сая хун авах естой. Танай улсаас болж энэ хумуус дурвэж яваа шуу
2015-09-21