Түймрийн үеэр нэг хүн амиа алджээ
2015-09-21

 

АНУ-ын Калифорни мужид дэгдсэн түймрийн үеэр нэг хүн амиа алдсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Амиа алдсан иргэн 60 гаруй насны эмэгтэй байсан хэмээн Онцгой байдлын газраас мэдэгдсэн байна. Энэхүү мэдээллийн дараа тус улсын Ерөнхийлөгч Барак Обама амиа алдсан иргэний гэр бүлд эмгэнэл илэрхийлжээ.

 

Тус мужийн Кармел хөндийд байрлах 10 гаруй орон сууцны барилга өчигдөр шатсан болохыг аврагчид баталлаа. Түймрийн улмаас ойролцоогоор 1200 га газар шатжээ. Аврагчид гамшигийн бүсээс  5000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.

 

Калифорни мужийн хойд хэсэгт дэгдсэн түймрийн улмаас 1000 байшин шатжээ.

 

Гамшигийн бүсэд 511 гал сөнөөгч, 300 гаруй техник, төхөөрөмж ашиглаж байгаа гэнэ. Аврагчид өчигдөр 72 болон 67 настай эрэгтэй, эмэгтэй хоёрыг байшингийн нуранга дороос гарган авч, эмнэлэгт хүргэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин