Аффлек эхнэртэйгээ хэрэлджээ

img

 

Холливуудын нэрт жүжигчин Бен Аффлек, Женнифер Гарнер нар олны өмнө хэрэлдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хос хүүхдүүдийнхээ хамтаар Нью Йорк хотод байрлах тоглоомын их дэлгүүрээр үйлчүүлээд гарч явах үедээ маргалджээ.

 

Тэдэнтэй ойр байсан гэрчүүд “Аффлек, Гарнер нар хүүхдүүдийнхээ асуудлаас болж маргалдсан. Гарнер “Чи миний хүүхдүүдийг надаас салгаж чадахгүй” гэж хэлсэн” хэмээн ярьцгаасан байна. Хос хүүхдүүдийнхээ төлөө хамтдаа амьдарч байгаа хэмээн америкийн хэвлэлүүд мэдээлж байгаа.

 

Тэд өчигдөр олны өмнө гарахдаа хуримын бөгжөө зүүгээгүй байсан юм.

 

“TMZ” сайт “Хос хүүхэд асрагч Кристин Оузуняны оронд 40 настай Лиза гэх орос эмэгтэйг ажилд авсан” гэж мэдээлсэн байна.

 

Жүжигчид өнгөрсөн долоодугаар сард салж буйгаа мэдэгдсэн бөгөөд тэдний салалтын шалтгаан нь хүүхэд асрагчаас болсон нь тодорхой болсон юм.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ