Шилдэг 50 улстөрчийг шалгаруулна
2015-09-21

 

Орон нутгийн Хэвлэл мэдээллийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүд хэвлэлийн бага хурал хийлээ. Уг хурлаар  “Шилдэг 50 улстөрч” шалгаруулах төслийн талаар мэдээлэл хүргэсэн юм.

 

Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоо, EKHORON21.MN сайт, орон нутгийн телевизийн холбоо, орон нутгийн сонины нэгдсэн сүлжээ МЭРИ төв хамтран,  орон нутгийн “Шилдэг 50 улстөрч”-ийг шалгаруулах төслийг 21 аймагт хэрэгжүүлж эхэлжээ.

 

Уг төсөлд орон нутагт анхан шатны нэгжтэй улстөрийн намууд болон,  50 хүртэлх дэмжигчийн гарын үсэг цуглуулсан иргэн нэр дэвшин оролцох боломжтой юм байна.

 

            Шилдэг улстөрчийг EKHORON.MN сайтын санал асуулга, үүрэн холбооны тусгай дугааруудад ирсэн мессеж, тухайн аймгийн хариуцлагатай ажил албаны нэр хүндтэй 100 эрхмийн өгсөн саналд үндэслэн шалгаруулна  гэдгийг  Орон нутгийн Хэвлэл мэдээллийн холбооны тэргүүн С. Шаравдорж хэллээ.

 

“Шилдэг 50 услтөрч” төсөл 8-р сарын 01-нээс 11-р сарын 25 хүртэл 4 сарын хугацаатай үргэлжлэх юм байна.        

 

 

   Г.Тэгшсүрэн 

Shuud.mn
Сонин хачин
далдага баагийнууд хэний мөнгөөр айн:
сонгууль дөхөх үед та нар шиг юмнууд мөнгө хийх аргаа хайх юм даа түүнээс ард түмэнд улс төр сонгуулийн талаар бага ч болов ойлголт өгч ухамсартай сонголт хийхэд нь туславал та нараас гадна улс эх оронд хэрэгтэй зүйл шүү дээ
2015-09-22
mongol:
70 chavgants uraldsanch negen tvrvvlne
2015-09-21
zochin:
Hend heregtei uls torchid yum be. Hiih ajil oldohgui baigaa yum baih daa
2015-09-21
Dash:
Bitgii tenegt
2015-09-21