U16 сагсан бөмбөгийн УАШТ эхэллээ
2015-09-21

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион явуулдаг 16 хүртэлх насны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Спортын төв ордонд эхэлж байна.

 

Тэмцээнд эрэгтэй 24, эмэгтэй 8 багийн нийт 400 гаруй өсвөрийн шилдэг тамирчид өрсөлдөж буй юм. Мөн Дархан, Эрдэнэт, Өмнөговь, Дорнод, Дорноговь, Багануур, Говьсүмбэр, Сэлэнгэ зэрэг орон нутгийн багууд иржээ. Тэмцээний аваргууд ирэх баасан гаригт тодорно.

 

Энэ удаагийн тэмцээнээс эрэгтэй, эмэгтэй шилдэг 40 өсвөрийн тамирчинд батламж олгож, Монгол Улсын 16 хүртэлх насны өсвөрийн шигшээ багийг бүрдүүлэх юм байна. Улмаар дээрх өсвөрийн шигшээ багийн тамирчид ирэх бямба гаригт эхлэх “Спрайт” хөгжлийн лигт тоглохоос гадна он гаргаад болох Олон улсын тэмцээнд оролцох гэнэ.

 

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин