Чингисийн хурдны замыг барихад хамтарна
2015-09-22

 

УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр Монголын “Чингис Лэнд Девелопмент” групп болон ОХУ-ын  “Дальстроймеханизация” ХК-ний хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслолд оролцов. Энэхүү ёслолд  Монголын талаас “Чингис Лэнд Девелопмент” группын захирал Ц.Гантулга, ОХУ-ын талаас “Дальстроймеханизация” ХК-ийн захирал Гриднев Виталий Юрьевич нар гэрээнд гарын үсэг зурлаа.

 

 

Монголын “Чингис Лэнд Девелопмент” групп болон ОХУ-ын  “Дальстроймеханизация” ХК нь хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурснаар “Алтанбулаг- Замын-Үүд” чиглэлийн Чингисийн хурдны замын ОХУ-ын нутаг дэвсгэр дээр дайран өнгөрөх хэсгийг барьж байгуулах ажил дээр хамтран ажиллахаар гэрээ байгуулж байна. Энэхүү хурдны зам нь зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр биш, харин Алтанбулагаас цааш Улаан-Үдэ, Иркутскийн чиглэлийн 230-300 км  замыг барьж байгуулах ажлыг монголын талаас “Чингис Лэнд Девелопмент”, ОХУ-ын талаас талаас “Дальстроймеханизация” ХК хийж гүйцэтгэхээр гэрээнд заасан байна хэмээн “Чингис Лэнд Девелопмент” группын захирал Ц.Гантулга хэллээ. Гэрээнд гарын үсэг зурах ёслолд УИХ-ын гишүүн Н.Батбаяр, С.Одонтуяа, Б.Чойжилсүрэн болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Otgonbaatar zahiral in yasan ve. Tiim zahiraltai bsan shig sanah um
2015-09-22