Төмөр замын хуулийг шинэчилнэ
2015-09-22

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болсон. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр мэдээлэл хийсэн юм.

 

 Засгийн газрын хуралдаанаар Төмөр замын тээврийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцээд, ойрын хугацаанд УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон байна. 

 

УИХ-аас 2007 онд Төмөр замын тээврийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг баталж байсан. Тухайн үед тус салбарт ганц л аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байжээ.  Харин одоо энэ салбарт хувийн хэвшлүүдийн оролцоо нэмэгдсэн байна. Мөн төмөр замаар тээвэрлэх ачааны эргэлт өсчээ. Тухайлбал, 2007 онд төмөр замаар 14.1 сая тонн тээвэр хийж байсан бол одоо 21 сая тонн тээвэр болж нэмэгдсэн байна.  590 гаруй аж ахуйн нэгж төмөр замын салбарт үйл ажиллагаа эрхлэх болжээ. Тиймээс цаашдаа төмөр замын тээвэр ложистикийг хөгжүүлэх асуудал чухлаар тавигдаж байгаа юм. Энэ бүх шаардлагатай холбоотойгоор 2007 онд баталж байсан хууль өнөөдрийн хэрэгцээг зохицуулах боломжгүй болжээ. Тиймээс уг хуулийн 80 гаруй хувийг шинэчлэхээр болсон байна.

 

Түүнчлэн Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын 2016 оны нэгдсэн төсвийн тухай хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцжээ.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
давхар вагон явуулах боломжыг хуулиар нээ
2020-07-25