UN-REDD хөтөлбөрийн баримт бичигт гарын үсэг зурлаа
2015-09-22

 

БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг, НҮБ-аас манай улсад суугаа суурин зохицуулагч, “НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр”-ийн суурин төлөөлөгч Биате Транкман нар Монгол орны Үндэсний UN-REDD хөтөлбөрийн баримт бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр Монгол Улс тус хөтөлбөрөөс үндэсний хөтөлбөртөө санхүүжилт авсан умардын ой бүхий анхны орон болж байна. UN-REDD Үндэсний хөтөлбөрийг энэ оны хоёрдугаар хагасаас эхлэн гурван жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

 

Тус хөтөлбөр нь уур амьсгалын өөрчлөлтөд хариу үйлдэл үзүүлэхэд ихээхэн ач холбогдолтой бөгөөд ойгоос ялгарах хүлэмжийн хийг бууруулах, ойд хуримтлагдах нүүрстөрөгчийн хийг нэмэгдүүлэх ач холбогдолтой ба ойн тогтвортой менежмент, ойжуулалт, ой хамгааллын үйл ажиллагааг хамруулсан байна.

 

UN-REDD хөтөлбөрт Монгол Улс, 2011 оны зургаадугаар сарын 20-нд албан ёсны гишүүнээр элсчээ. Энэхүү хөтөлбөр Африк, Ази-Номхон далай, ЛатинАмерик, Карибын тэнгисийн 56 түнш оронд хэрэгжиж байна.

 

 

Shuud.mn
Сонин хачин