“Улаанбаатар Арт Фэйр” дүрслэх урлагийн үзэсгэлэн худалдаа болно
2015-09-23

 

Нийслэлийн Соёл урлагийн газраас аялал жуулчлалыг хөгжүүлэх, уран бүтээлчдэд дэмжлэг үзүүлэх, соёлын бүтээгдэхүүнүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор “Улаанбаатар Арт Фэйр” дүрслэх урлагийн үзэсгэлэн худалдааг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил дэлхийн аялал жуулчлалын өдрийг тохиолдуулан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд тус үзэсгэлэнг 09 сарын 25-30-ны өдрүүдэд нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа урлагийн галерей, үзэсгэлэнгийн танхим, дээд зэргийн зочид буудлуудад гаргах, хотын төвийн сурталчилгааны зарим самбар дээр Монголын алдартай уран бүтээлүүдийг дэлгэн тавьж, иргэдэд таниулан сурталчлах юм. Мөн урлагийн мэргэжлийн ангийн оюутнууд болон ЕБС-ын ахлах ангийн сурагчдад дүрслэх урлаг чиглэлээр илтгэл тавьж, ярилцлага зохион байгуулах зэрэг арга хэмжээг нэгдсэн байдлаар зохион байгуулна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин