Өрхийн эмнэлгүүд шинжилгээний аппаратаа хүлээн авлаа
2015-09-23

Нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ирэх сарын нэгнээс эхлэх шээсний шинжилгээ авдаг болно. Уг шинжилгээг авдаг аппаратыг өчигдөр өрхийн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдэд гардуулан өглөө. Нийт 1.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий энэхүү аппаратуудыг  нийслэлийн Эрүүл мэндийн газар, БНСУ-ын "Руйсанса" корпорацийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй “Иргэдийн Эрүүл мэндийг сайжруулах” төслийн хүрээнд хүлээлгэн өгч буй юм.

 

Энэ төслийн хүрээнд шээсний шинжилгээний хариуг боловсруулах, хадгалах, дамжуулах вэб сайтыг ашиглалтад оруулахаар бэлтгэж байгаа аж. Ингэснээр иргэд гар утас, интернетээр дамжуулан үзлэг оношилгооны хариугаа авах, хянах , эмчийн зөвлөгөөг харах боломжтой болох юм байна.

Shuud.mn
Сонин хачин