Францис АНУ-д айлчилж байна
2015-09-23

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн урилгаар Ватиканы тэргүүн, хамба ламтан Францис тус улсад хүрэлцэн ирсэн тухай “CNN” агентлаг мэдээллээ. Хамбатан өчигдөр орон нутгийн цагаар 16.00 цагт Вашингтонд хүрэлцэн иржээ. Тэрбээр ирсэн даруйдаа Цагаан ордонд зочилж, Обамагийн гэр бүлийнхэнтэй уулзсан байна. Францис анх удаагаа АНУ-д шашны айлчлал хийж байгаа юм.

 

Хэвлэлүүдийн дамжуулснаар “Хамбатан, төрийн тэргүүнүүдийн л суудаг тусгай хамгаалалттай автомашинд сууснаас гадна түүнийг хамгаалахын тулд 300 гаруй цэрэг, цагдаа хамгаалалтад гарсан. Мөн түүний цувааг 140 гаруй тусгайгийнхан хамгаалсан” гэжээ. Обама тусгай зочиндоо ихээхэн анхаарал хандуулж, хамгаалалтыг нь нэмэгдүүлэх зарлиг буулгажээ.

 

Сүүлийн үед америкт амьдардаг исламын шашинтнууд халдлага үйлдэх нь ихэссэн юм. Тиймээс өөр шашны тэргүүн АНУ-д айлчлах нь аюултай байж болзошгүй хэмээн Францист онцгой анхаарал хандуулахыг Цагаан ордны хамгаалалтын албанд Обама үүрэгдсэн хэмээн Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч “AFP” агентлагт уламжилжээ.

 

Францис америкчуудыг эв нэгдэлтэй байхыг уриалж, амнаасаа сул үг гаргахгүй байхыг хүсчээ. Хамба лам өнгөрсөн долоо хоногт Куба улсад таван хоногийн хугацаатай шашны айлчлал хийж, экс удирдагч Фидель Кастротай уулзсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин