Сири болон ОХУ-тай хамтрахад бэлэн
2015-09-23

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Сирийн иргэний дайныг зогсооход тус улстай хамтран ажиллахад бэлэн гэдгээ мэдэгдлээ. Тэрбээр “Дөрвөн жил үргэлжилсэн иргэний дайныг зогсооход АНУ оролцож, Сирийн Батлан хамгаалах яамтай хамтран ажиллахад бэлэн байна. Мөн АНУ, ОХУ-тай ч бүх салбарт хамтран ажиллахад бэлэн. Хамтарсан хүчээр иргэний дайнд цэг тавих хүсэлтэй байна. Энэ үг миний үг бус нийт америкчуудын үг” гэж хэлсэн тухай “Ройтерс” агентлаг уламжлав.

 

Оросын цэргийн мэргэжилтнүүд Сирийн Латакиа хотноо цэргийн бааз, нисэх зурвас барихаас гадна зэвсэг нийлүүлж байгаа нь тодорхой болсон юм. АНУ олон улсын зөвшөөрөлгүй Орос, Сирийн эрх баригчдад тусалж байна хэмээн буруутгаж, зарим нууц обьектуудын байршлыг задруулсан билээ. Энэхүү мэдээллээс болж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров дургүйцлээ илэрхийлж “Батлан хамгаалахын нууц материалыг АНУ задруулснаар хэт даврагчдад сайхан боломж олголоо” гэж мэдэгджээ.

 

АНУ дээрх үйлдэлдээ харамсч буйгаа илэрхийлж “Путиний дэмжлэг Сирид хэрэгтэй. Ерөнхийлөгч Башар аль Ассадад туслах нь нэр төрийн хэрэг” гэсэн байна. 

 

Сирийн иргэний дайны уршгаар 250 мянган хүн амиа алдаж, хоёр сая иргэн дүрвэжээ. Путин “Сирийн хямралыг хүчээр бус дипломат аргаар шийдвэрлэх нь зөв” гэж мэдэгдсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
mongolhuu:
unend guitsegdej bna da sem avga ah maani yamai da
2015-09-24
ovoo doo:
odoo l neg 2 tom guren zov yum hiih ni. ter aluurchidiig ustgaach. denduu hargis shuu
2015-09-23