Цаг хугацаагаар аялах 80, 90-ээд оны дисконд орох уу
2015-09-23

 

1980-1990 оны залуусын дисконд та орохыг хүсч байна уу? Өдгөө 30-аас дээш насныхан алжаалаа тайлж, нэгэн үдшийг гайхамшигтайгаар өнгөрөөх газар тун цөөн гэхэд хилсдэхгүй биз ээ. Тэгвэл  тэдэнд хуучнаа дурсан цахилгаан хөгжмийн аянд дискодон, кассетын хөгжим сонсон доргиж, пянз тоглуулагчаар нандин цуглуулгаа эгшиглүүлэн юутай ч зүйрлэшгүй сайхан мэдрэмжийг дахин хүртэх боломж бүрджээ. Энэ бол цаг хугацаагаар аялуулагч буюу “Back To The 80 & 90’S Disco Crocus” шоу юм. 30-аас дээш насныханд зориулсан дискотек энэ сарын 26-ны Бямба гарагт “Crocus Event Hall”-д 19:00 цагаас эхлэх гэж байна.

 

 

“Crocus Event Hall”–ын хамт олон 80, 90-ээд оны залууст зориулан улиралд нэг удаа цаг хугацаагаар аялуулан дурсамж хөглөх “Back To The 80 & 90’S Disco Crocus” шоуг зохион байгуулж байгаа билээ.

 

 

Өнгөрсөн гуравдугаар сард анх удаа болсон уг шоуг жүжигчин Боёо хөтлөн залуусын хамт хуучнаа дурсан танил дотно доргио аянд бүжин цэнгэсэн билээ. Тэнд 80, 90-ээд оны хуучны бүхэн яг л тэр үед байсан шигээ дэлгэгдсэн бөгөөд  лангуун дээр  улаан ус, молоко, шагшуурга хуучны мөнгөн дэвсгэртээр борлуулагдаж байв. Мөн залууст ховор нандин пянз, хөгжим, хэрэгслийг дэргэдээс нь сонирхон тухлан үзэх ховорхон боломжийг олгож байлаа.

 

Өмнөх дисконы “after movie”-ыг хүргэе.

 

 

“Crocus Event Hall”-ынхан энэ удаад намар цаг болж буйтай холбогдуулан залуусыг “Алтан намар илгээлтийн эзэн” нэрийн дор урьж байгаа бөгөөд тэнд намар цаг, сангийн аж ахуй, цаг наргүй ажлын дундуур ховорхон олддог диског эргэн мэдрүүлэхээр зэхээд байгаа гэсэн шүү.

 

 

Дискотекийн такс 30.000 төгрөг бөгөөд өнөөдрөөс эхлэн “Crocus” болон “Номадс”-ын сүлжээ ресторануудаар борлуулагдах юм.  

Энэ сарын 26ны Бямба гарагт та илгээлтийн эзэн болон 80, 90-ээд оны диско руу эргэн доргиход бэлэн үү.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
80 90 eed oniihon odoo amid baidag yumuu
2015-09-23
Зочин:
nodnin unen goe bolson shuu. ene jil uznee
2015-09-23