Брэдийнхэн 3 хүүхэд үрчилж авна
2015-09-23

Холливуудын сайхан гэгддэг жүжигчин Брэд Питт, Анжелина Жоли нар иргэний дайн дэгдээд буй Сири улсаас бага насны гурван хүүхэд өргөж авахаар ярилцаж буй тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Энэхүү мэдээллийг Брэдийн хэвлэлийн төлөөлөгч Брэдли Хэнс баталсан байна.

 

 

Брэдли Хэнс “Хос хүүхэд үрчилж авахаар болсон. Тэд гурван хүүхэд үрчилж авахаар бичиг баримтаа цуглуулж, Сирийн албаныханд өгсөн. Тун удахгүй шийдвэрийн хариу ирэх байх. Анх ихэр хүүхэд үрчилж авахаар ярилцаж байсан ч Жолигийн хүсэлтийн дагуу хоёр настай охин үрчилж авахаар болсон” гэж хэлжээ.

 

Үрчлэгдэх нь батлагдаад байгаа Суни, Сара гэх ихрүүдийн эцэг нь өнгөрсөн гуравдугаар сард хэт даврагчдын дайралтын үеэр амиа алдсан бол ээж нь хоёр жилийн өмнө хорт хавдраар амиа алджээ. Ихрүүд 2012 оны долоодугаар сард Дамаск хотноо мэндэлсэн байна. Харин гурав дахь хүүхдийн мэдээлэл байхгүй байгаа юм.

 

Брэд, Жоли нар зургаан хүүхэдтэй бөгөөд Маддокс, Захара, Пакс нарыг өргөж авчээ. “Тун удахгүй Брэдийн гэр бүл 11-үүлээ болно” хэмээн хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
sain hun yumaa
2015-09-23
mmm:
mundag um daaa
2015-09-23