“Америкийн орчин үеийн бүжгийн үдэш” тоглолт болно
2015-09-23

 

Монголын Урлагийн зөвлөлөөс санаачлан АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран “Америкийн орчин үеийн бүжгийн үдэш” тоглолтыг зохион байгуулахаар болжээ. Америкийн “Нортвест данс прожект” компанийн аялан тоглолтын хүрээнд зохиогдож буй уг тоглолт энэ сарын 25-ны 19:00 цагт УДБЭТ-т болох юм байна. Модерн, жазз, контемпорари зэрэг орчин үеийн бүжгийн 4 бүтээлийг Америкийн  8 уран бүтээлч тоглох аж.

 

Мэргэжлийн ба соёл урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар соёлын олон төрөл зүйлийг эх орондоо болон дэлхий дахинд таниулан сурталчлахад хувь нэмэр оруулах зорилгоор уг тоглолтыг зохион байгуулж байгаа тухай Монголын Урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Ц.Ариунаа хэллээ.

 

Тоглолтын тасалбар 40-60 төгрөгөөр УДБЭТ-ын касс, Монголын Урлагийн зөвлөлийн оффис болон www.ticket.mn худалдаалагдаж байгаа юм байна.

 

 

Shuud.mn
Сонин хачин