Реппер бүсгүйгээс болж нислэг хойшилжээ
2015-09-23

Америк реппер, дуучин Азилия Бэнкс агаарын тээврийн “French airlines” компанийн онгоцоор үйлчлүүлж байхдаа тун бүдүүлэг зан гаргаж, нислэгт саад учруулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Реппер бүсгүй Парисаас Нью Йорк хотноо очихоор төлөвлөж байжээ.

 

 

Репперийг онгоцонд орж ирэх үед 40 орчим насны хоёр франц эр хажуугаар нь зөрөхдөө түүнийг санамсаргүйгээр түлхсэн аж. Эрчүүд репперээс уучлалт гуйсан ч тэрбээр ихэд уурлаж, франц эрчүүдийг харааж, хэл амаар доромжилсноос гадна нэг зорчигчийн хацрыг урсан байна.

 

Маргааныг таслахын тулд хоёрдугаар нисгэгч бүхээгнээс гарч ирэхэд реппер бүсгүй хэл амаар доромжилж, дүрэмт хувцсыг нь уржээ. Гэрчүүд “Азилия Бэнкс яг л ахлах сургуулийн охин шиг аашилж байсан. Тэрбээр хараалын үгийг яг шүлэг шиг ар араас нь хэлж байсан” гэж ярьжээ.

 

Энэхүү үйл явдлаас болж онгоц нисэх цагаасаа таван минутаар хоцорч, хөөрчээ.

 

Азилия Бэнкс 2009 оноос уран бүтээлээ туурвиж эхэлсэн бөгөөд 2010 онд “MTV”-ээс “Шилдэг залуу уран бүтээлч” шагналын эзэн болсон юм. Түүний продюссерээс реппер Жей Зи ажилладаг юм байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Unshigch:
Surtei hog ve....sizotoi yum bgaa biz..teneg yumnuud jaahan nerd garaad olond tanigdaad irheeree iim bolchih yum,
2015-09-24
Зочин:
Аль нь юм. Тэр хар цамцтай сармагчмн уу.
2015-09-23