Гэрэлт цуглаан болно
2015-09-23

 

Монголын эмэгтэйчүүдийн сан, “Эмнести интернэшнл” зэрэг иргэний нийгмийн байгууллагууд хамтран “Замыг гэрэлтүүл аction 2015”  цуглаан зохион байгуулах гэж байна. “Эрх тэгш, аюулгүй, баталгаатай ирээдүйн төлөө” уриан дор явагдах тус тайван цуглаанаар ядуурал, тэгш бус байдал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэж, яаралтай арга хэмжээ авахыг Засгийн газраас шаардах юм байна.

 

Хүн бүрт эрх тэгш, аюулгүй, баталгаатай ирээдүйг Засгийн газраас хангаж өгөхийг нэгэн дуу хоолойгоор шаардана гэдгийг Монголын эмэгтэйчүүдийн сангийн зөвлөх Н.Чинчулуун хэллээ.

 

Уг  цуглаан маргааш орой 20:00 цагт Чингисийн талбайд эхлэх юм байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин