Европын орнууд дүрвэгч хүлээн авна
2015-09-23

Европын холбооны гишүүн орнуудын Дотоод хэргийн сайд, Хууль зүйн сайд нар Белгийн нийслэл Брюссель хотноо өчигдөр дүрвэгсдийн асуудлаар ярилцсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Сайдууд Ойрхи Дорнод болон Хойд Африкаас цагаачлан ирж буй дүрвэгсдийг хэдхэн улсад байршуулахгүйгээр Европын орнуудад тэгш хуваан байршуулах саналыг Европын холбооны удирдлагуудад тавьсан байна.

 

Энэхүү санал боломжийн санал гэдгийг НҮБ-ын удирдлагууд мэдэгджээ. “Гэхдээ энэ асуудалд нухацтай хандахгүй бол Европын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй” хэмээн Германы Гадаад хэргийн сайд мэдэгдсэн байна.

 

Европын холбооны удирдлагууд “Нэг улс хамгийн багадаа 120 мянган дүрвэгчийг хүлээн авах” гэсэн саналыг европын улсуудын удирдагчдад тавиад байгаа юм. “Энэхүү саналыг хүлээн авах ямар ч боломжгүй” хэмээн Унгар, Хорват, Грекийн удирдлагууд өчигдрийн хурлаар мэдэгджээ. Харин дээрх орнууд НҮБ, Европын холбооны удирдлагуудтай гэрээ байгуулж, тодорхой хугацаанд дүрвэгсдийг байршуулах боломжтой гэдгээ илэрхийлсэн байна. Гэхдээ тус улсууд 2500-аас дээш дүрвэгч хүлээн авахгүй гэдгээ мэдэгджээ.

 

Унгарын хил дээр 25 мянган дүрвэгч байгаа бол Итали, Австри, Грек, Хорватын хил дээр 74 мянган дүрвэгч байршиж байгаа аж. Харин Германы хил дээр 100 мянга гаруй дүрвэгч амьдарч байна.

 

Герман улс энэ оны зургаан сарын байдлаар 50 мянган дүрвэгч хүлээн авчээ. Тус улсын удирдлагууд нэмж 80 мянган дүрвэгч хүлээн авахаа мэдэгдсэн ч энэ сарын 15-наас дүрвэгч хүлээн авахаа түр зогсоосон юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин