НИТХ-ынхны урамшууллыг таная, Ерөнхий сайд аа
2015-09-24

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг төрийн өндөр албан тушаалтнуудын сүүлийн гурван сарын цалинг 30 хувиар бууруулах санаачилга гаргаж, энэ асуудлыг яаралтай судлахыг Сангийн сайд Б.Болорт даалгав. Ингэхдээ УИХ-ын гишүүд, сайд, дэд сайдууд, нийслэл, аймаг, сум, дүүргийн Засаг дарга нарын цалинг X, XI, XII сард танах тухай ярьж буй. Яг одоогоор хэдэн төгрөг хэмнэх нь тодорхой болоогүй ч 900 тэрбумаас нэг их наяд төгрөгөөр тасрахдаа тулаад буй улсын төсөвт бага ч атугай дэм болно биз. Ерөнхий сайдын энэ санаачилгыг бүрэн дүүрэн дэмжиж буйгаа энэ зуур дайя. Улс төрийн албан тушаалтнууд ч татгалзахгүй байх. Тэд улс орон, ард түмэн гэж хий дэмий ярьдаггүй гэдгээ жижиг гэсэн энэ санаачилгыг дэмжиж харуулна гэж найдаж байна.

 

 

Энэ таналтад зайлшгүй оруулах шаардлагатай өөр нэг албан тушаалтнууд бол НИТХ-ын төлөөлөгчид. НИТХ 45 төлөөлөгчтэй. Тэд улирал бүр 15 000 000 төгрөгийн урамшуулал авдаг. Нэг төлөөлөгч жилд 54 сая төгрөгийн урамшуулал авдаг гэсэн үг. Тэгэхээр НИТХ-ын 45 төлөөлөгч жилд 2 430 000 000 төгрөгийг халаасалдаг болж таарах нь. Энэ жилийн эхний хоёр улирлын 27 сая төгрөг төлөөлөгч бүрийн дансанд аль хэдийнэ орсон гэдгийг НИТХ-ын шилэн данснаас харж болно. Харин одоо үлдсэн хоёр улирлын урамшууллаас таналт хийе. Ерөнхий сайд ч төрд ажиллаж буй улс төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг танах тухай ярьж буй. Тэнд НИТХ-ын 45 төлөөлөгч багтах ёстой. Тэд намаас сонгогдсон улс төрийн албан тушаалтнууд. Тиймээс таналт хийгээд зогсохгүй үлдсэн хоёр улирлын урамшууллын өгөхгүй байхад ч буруудах зүйлгүй.

 

Учир нь НИТХ-ын төлөөлөгч нар жилд хэдэн тэрбумаар нь урамшуулал аваад байх хэмжээний ажил хийдэг хүмүүс биш. НИТХ байнгын ажиллагаагүй. Тоотой хэдхэн хуралдаанд сууж, сонгогдсон дүүрэгтээ тууз хайчилж, алга ташихаас өөрийг хийдэггүй хүмүүс сая саяар нь урамшуулал авах нь зүйд нийцэхгүй. Тэгээд ч НИТХ-ынхны урамшуулалд хэмжээ, хязгаар тавих цаг болсон. Хийх ажилд нь ямар ч өөрчлөлт ороогүй атлаа авах урамшууллын хэмжээ нь жилээс жилд нэмэгдсээр байгааг зохицуулах шаардлагатай.

 

Монгол Улс аль хэдийнэ хэмнэлтийн горимд орсон. Өдгөө ч Ерөнхий сайд тэвчиж болох бүхнээ тэвчиж, бүсээ чангалсаар байхыг сануулсаар байна. Энэ тэвчиж болох зардалд НИТХ-ын төлөөлөгчдийн урамшуулал багтах нь зүй ёсны хэрэг гэдгийг дахин давтъя. Бүр НИТХ-ынхан өөрсдөө үлдсэн хоёр сарын урамшууллаасаа татгалзах нь шударга ёсонд нийцнэ. НИТХ-ын төлөөлөгчдийг ч иргэд сонгосон. Тэд иргэд, улсынхаа төлөө урамшууллаасаа татгалзах нь өнөө цагт тэднийг чамгүй сайн эх орончид болгож харагдуулах ч юм билүү.

 

Улсын төсвийг 900 тэрбумаас 1 их наяд төгрөгөөр танах шаардлага тулгарч буйг Сангийн сайд Б.Болор хэлж буй. Тэвчиж, танаж болох бүх зардлыг хойш нь тавина гэсэн үг. Тендер нь зарлагдаагүй, гэрээ нь хийгдээгүй бүх ажлыг дараа жил рүү шилжүүлнэ. Товчхондоо цалин, тэтгэврээс өөр зардалгүй төсөв. Тэгээд ч байдал хүнд буй учраас дарга нарын цалингийн 30 хувийг хасч, далайд дусал нэмэрлэх гэж байна.

 

Нэгэнт үүссэн нөхцөл байдлаас буруутан хайгаад тус болохгүй. Тиймээс өнөөгийн нөхцөл байдлаа улам дордуулахгүйн тулд дуслаар ч болтугай аргацаах энэ аргыг дэмжихийг улс төрийн өндөр албан тушаалтнууд тэр дундаа НИТХ-аас хүсье. 

 

В.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Улаангом:
  НИХТ их мөнгөтэй нэмж хулгай хийж улам баяжих бодолтой улсууд орж ирдэг.Тэдэнд сард 4.5 сая төгрөг өгч байхын оронд гудамж цэвэрлэдэг хүмүүстэй өг. Тэгээд тэднийг өглөө, өдөр хүмүүс ажилдаа явахтай зэрэгцээд тоос манаруулаад зогсож байдаг биш шөнийн цагаар ажилладаг болго. Шөнө 11 цагаас өглөө 7 хүртэл ажиллана биз. 2.5 сая төгрөг цалинд нь өгөөд үлдсэн 2 сая төгрөгийг тэдний очиж авдаг, хүргэж өгдөг унаа, хоол, багаж хэрэгсэлд нь зарцуулахад хангалттай. Гудамжны цэвэрлэгээний ажилыг нэг удаа энэ талаас нь хараад үзнэ үү? Энийг бол БААТАР л хийж чадна даа.
2015-09-28
Зочин:
haaya neg hurald ochij untchaad uramshuulal abdag muusain boosnuudiin hiij baigaa ajil gej uy baigaa uym be hudlaa shaaj luibar hiihees oor uy meddeg uym ene batuul terguutei nobshnuud.oorsdiigoo shagnaal suuj baidag ,odoo utaanaas abhuulaal boon asuudal yah bolj bna batuulee
2015-09-28
Зочин:
Энэ нэг л бишээ?! Ер нь яахаараа терийн албаныхан дур мэдэн татвар телегчдийн телсен менгеер бие биеэ лоббидож, хийж бутээсэн зуйлгуй хэрнээ зугээр л еерсдийгее урамшуулж байгаа нэрээр менге тегрег цохиж суудаг байнаа???! Нийслэлийн засаг дарга болоод НИТх-ын дарга гишууд гэх энэ нехдийн энэ замбараагуй байдлыг тэр АВИЛГАТАЙ тэмцэх газар нь нарийн шалгаж,хэргийг нь шуухэд егех хэрэгтэй!!! Тэгж чадахгуй юм бол тэр АВИЛГАТАЙ тэмцэх газрын хэрэг юу байна? Татан буулгах хэрэгтэй!!!
2015-09-28
зочин:
иргэдээ төлөөлөн суухад ийм их мөнгө хэрэгтэй юм уу энэ бузрын ажиллаа зогсоогооч ийм байхад манай улс хөгжил яриад хэрэггүй дотооддоо байгаа ялзралаа шийдчихээд дараагийн алхамаа хийх хэрэгтэй энэ эрхэмүүдийн оронд нэг эмч нэг инженер байвал улс оронд минь хэрэгтэй энэ гажиг тогтолцоогоо хурдан өөрлөөч цөөхөн монголд олон дарга хэрэггүй олон эрдэмтэн мэргэд багш инженерүүд эмч нар хэрэгтэй
2015-09-28
3 han say irgentei Mongold ene ih olon tuluulugch:
ene ih hereggvi oron too olon darga naraas chin bolood mongol dampuurliin ermegt hvreed bna ee burhan mine ed nar yu hiisen gej iim ih mungu awdag bna aa ediin zasgaa odoo bolon ireeddvidee togwotoi bailgalj ulsaa hugjuulie gej bodoj bgaa bol uls tur namiin alban tushuul turiin alban haagchidiinhaa oron too ergej harah heregtei orond ni injener bagsh emch nar heregtei bna
2015-09-28
зочин:
татварынхан болон ИХТ- ийг АТГ-т шалгуулья
2015-09-28
зочин:
энэ урамшуулал сангийн яам гэж байхгүй гэдгийг батлаж байна
2015-09-28
Зочин:
Nul gahainuud, uuriin jingee hyanaj chadahgui gahainuud hot avch yavdag gej yu bsiin?
2015-09-28
Зочин:
ТАТВАРИЙНХАНЫ МӨНГИЙГ БУЦААН АВААЧ.БОЛОР САЙД АА ТАТВАРЫН ГАЗРУУДЫГ БАЙРАНД НЬ ОРУУЛААЧ ТЕГ ДҮҮРГИЙН ТАТВАРЫН ДАРГА НАРЫГ ҮНДСЭЭР НЬ СОЛЬ САНГИЙН САЙД БОЛОР ДАРГА АА
2015-09-28
Зочин:
Энэ олон урамшуулалд хэдэн тэрбумаар нь өгөх шаардлага анхнаасаа байгаагүй засгийн газар сангийн яам юу харж байсан болж байна. Дээр нь намуудад хуваарилсан баахан албан тушаал. Тэр хотын дарга олон орлогчоор юу хийлгэх гээд байна аа? Сүүлдээ бүр цалингүй ажиллуулах юм яригдав уу? Үүний цаана их унац байгаа учираас л ингэж байх шиг байна. Мөн хогны ногоон уутан буруу сонсоогүй бол 3 тэрбумыг зарцуулсан байх. Их хурлын гишүүд тэр олон туслахаар яах юм бэ? Цаана нь том дарга нарын гадаад, дотоод томилолтууд, гадана, дотрын тэр олон хурал зөвлөгөөн хэнд хэрэгтэй юм бэ? Естой нөгөө хөнжлийнхөө хирээр хөлөө жийхгүй байснаас улс орны эдийн засгийг ийм байдалд орууллаа. Хариуцлагийг нь хэн хүлээх юм бэ?
2015-09-28
Зочин:
Энэ олон урамшуулалд хэдэн тэрбумаар нь өгөх шаардлага анхнаасаа байгаагүй засгийн газар сангийн яам юу харж байсан болж байна. Дээр нь намуудад хуваарилсан баахан албан тушаал. Тэр хотын дарга олон орлогчоор юу хийлгэх гээд байна аа? Сүүлдээ бүр цалингүй ажиллуулах юм яригдав уу? Үүний цаана их унац байгаа учираас л ингэж байх шиг байна. Мөн хогны ногоон уутан буруу сонсоогүй бол 3 тэрбумыг зарцуулсан байх. Их хурлын гишүүд тэр олон туслахаар яах юм бэ? Цаана нь том дарга нарын гадаад, дотоод томилолтууд, гадана, дотрын тэр олон хурал зөвлөгөөн хэнд хэрэгтэй юм бэ? Естой нөгөө хөнжлийнхөө хирээр хөлөө жийхгүй байснаас улс орны эдийн засгийг ийм байдалд орууллаа. Хариуцлагийг нь хэн хүлээх юм бэ?
2015-09-28
Од:
Энэ хүсэлт чинь биелэхгүй лболов уу, мөн ЕС-ын үүрэг ч биелэх үндэслэлгүй зүйл, яагаад гэвэл бүгд хуулийн дагуу авч байгаа цалин, урамшуулал, Сайханбилэг зүгээр л ээлжит шоу хийж та биднээр тоглож байгаа хэрэг, Ийм шоуны бэлэн жишээ гэвэл Татварынхны тэрбум тэрбумын шагнал
2015-09-27
ZOCHIN:
ENE BOL HULGAI SHUU DEE . ALBAN TUSHAALIIN GEMT HEREG . OGTSORUULAH HEREGTEI
2015-09-27
Иргэн:
Улс орон замаа алдах нь ээ. Гаднаа бурхан царайлсан хүмүүст бид санал өгдөг ч өнөөдүүл маань ганц жилд хүн болгон нь 27 саяар нь авч байдаг нь илэрч байна ш дээ. Сар тутам 4 сая гаруй төгрөг. Гэтэл ядуу иргэдийнхээ хадгаламж руу гараа дүрэх нь. АН-ынхан чинь ийм айхтар наймаачин, шуламхай хүмүүс байсныг одоо л мэдлээ.
2015-09-27
Ard daatgal:
Mongolchuuda a Ard daatgald buu daatguul yagaad 99971212 asuu
2015-09-27
Зочин:
Yun uramshuulal we.? Niisleld amidarch baigaa bid nar bas uramshuulal aw,aar baina sh dee. Yahaaraa darga nar heden arwan sayar awdag, ard irged talhnii mongogui baidag bainaa. Odoo bugdeeree tatwar tolohoo bolio. Tolson tatwariig darga nar huwaagaad awchihdag yum baina sh dee.
2015-09-27
Зочин:
Odoo Bat-uul, Battulga terguurei AN namiin ene muuhai shunaltanguudiig Niislelees nen darui hooj garga. Uasan ulaan tsagaandaa garsan hulgaich nar we?
2015-09-27
Зочин:
Uasan ch hagardaggui ami bohtei gedes uud we?
2015-09-27
Зочин:
AN n jurmiin nohod mini ta nar mon ch ner hundgui bolj baina daa. Arai ch iim gej bodoogui l yumsan.
2015-09-27
Зочин:
Ta nar hedhen sariin daraa dungee tawiulahoirtoj l baina daa. Mongoliin toroos ta nar zaiuulagdaad, toriin ordonoos GANTS Hudagruu oroh tsag ni naashilsaar l baina daa. Muusain dawarsan huwalznuud...
2015-09-27
zochin:
Uls turchidud tiim xonshoortoi ex ornoo boddog xyn garna gevel luuluu bailgyi MANAN gaar niilj baigaad yaj zuvchuulax uu yaj tsusakxav l gej boddog novshnuud shyy dee ta nar ene olon jil yamar negen buynii yils , ex oron ard tymniixee erx ashgiin tuluu 1 ix xurliin gishyyn 1 uls turch 1 udriinxuu tsaling xandivlaj gej sonsson uu ed nar chini novshnuud baixgyi yu
2015-09-26
zochin:
ih hurliin gishuud huuli sanaashilsnii uramshuulal shagnalaasaa tatgalza
2015-09-26
Zochin:
Ih hurliin gishuuded jil bolgon ugdug ter ter bum tugrugiig zogsooh heregtei mun tednii ur ashiggui gadaad tomiloltoo tanah heregtei ehleed uursduusuu l ehleh heregtei yum shigee tatvaraa nemj ulsaa uls n hugjsun uls bdaggui yumda saihanbilegee darga nariinhaa tansaglaliig zogsoo teguul tusviin aldah dal bagasna dee
2015-09-26
donjoo:
Hotiin irgediin hurliin tuluulugcu gej yu ch shiidej ajil heregch baij chaddaggui yumnuud ulsiin mungu galighaas uur yu hiij bn? ter hol nudet Ganhuu,undsnii tsetseregt hureelengiin nereer mungu tsohij suudag Saranchimeg metiin novshuud er n ichij uzeegui huvalzuud bn er n hurald noitmogloj suusan heden manuuhainuud ymarch uureggui suuj hotiin tusvuus tetgemj avhiig zogsoovol ard temen bayrlah bh shuu Saihan mungunii tulamnuud.
2015-09-25
зочин:
Сэтгүүлч нар аа үзгээ бариад эцсийн нь үзтэл ард түмэнтэйгээ хамт үзэлцэж байгаад энэ хулгайг таслан зогсооё.
2015-09-25
зочин:
Энэ урамшуулалыг болиувол Ерөнхий сайдын нэг том ажил өөрсдөө татгалзах байлгүй дээ, Солонгост хямрал болоход эмэгтэйчүүд нь алтан элдлэлээ улсдаа өгч байсан гэдэг.
2015-09-25
Baagii:
AN-in p-uud chini uuniig gargaj avdag ajliig sanaachlaagui yum. MAN-iin ued harin yamar ihiig avdag bsniig sanaya. UIH-iin neg gishuun 1 terbum togrog, Aimgiin ITH-iin gishuun 10 saya tog
2015-09-25
Baagii:
Sumdiin zasag darga nar ch gesen ene sanaachlagiig demjij suuliin 3 sariin tsalingaasaa tanaj yadarsan tosovtoo nemer boloh heregtei. Mon aimgiin ITH ch uuniig demjih yostoi. Ted oorsdiinhoo avdag uramshuullaas tatgalzval ih l chuhal bna sanj.
2015-09-25
Зочин:
sain duraaraa ekh ornoo bodood zugeerl suuj baigaad iddeg ene mongnoosoo tatgalzah ekh oronch tednees baragl torohguil baikh daa kkk
2015-09-25
tsetsgee:
tatbariinhnii shagnal bas bayartsogtiin martsan mungiig huraaj ab saidaa
2015-09-25
belgee:
Ene humuus yu hiidegiig medehgui ee
2015-09-25
Зочин:
НИТХ-ын төлөөлөгч нар жилд хэдэн тэрбумаар нь урамшуулал аваад байх хэмжээний ажил хийдэг хүмүүс биш. НИТХ байнгын ажиллагаагүй. Тоотой хэдхэн хуралдаанд сууж, сонгогдсон дүүрэгтээ тууз хайчилж, алга ташихаас өөрийг хийдэггүй хүмүүс сая саяар нь урамшуулал авах нь зүйд нийцэхгүй.. IIM IH MUNGU ZUGEER L AVDAG BAISAN YUM GEJ UU? BAT-UUL IIM YUMIIG ZUVSHUURUUD UURUU CH AVDAG GAIHAL BAIJEEE. YAASAN MUUHAI HUDALCH SHUNALTAI ULSUUD BAIJ VE.
2015-09-25
zochin:
Saikhan sanaachilga bn .Demjij bn.iim mungu zugeer suuj baigaad avah gej shunaltaad deeshee zutgedeg bjee.Uneheer amidralaa abch yavah gej zutgej bgaa humuus ni ar geriinhnee saikhan amidruulj chadahgui baij edniig tansagluulj baidag baina shuu Buuuur zevuu hurch bn
2015-09-25
новш гэж:
ан-ийн п-үүд анх юу гэж гарч ирж байлаа ард түмэн мартаагүй шүү новшнуудаа
2015-09-24
Baagii:
AN-in p-uud chini uuniig gargaj avdag ajliig sanaachlaagui yum. MAN-iin ued harin yamar ihiig avdag bsniig sanaya. UIH-iin neg gishuun 1 terbum togrog, Aimgiin ITH-iin gishuun 10 saya tog
Зочин:
Мянга санал бичээд нэмэргүй. Ард түмэн сануулж л байдаг наадуул чинь идэж л байдаг. Идэх мөнгө нь дуусчвал бонд гаргаад идэх юмтай болчно. Та нар тэгж бухамдаж суухын оронд ирэх сонгуульд МАНАН-д санал өгөхгүй гэдэгт баттай зогс. Тэрэхгүй бол наадуул чинь дахин сонгогдвол идэхийг үзүүлж өгнө. Ажил хийхийг сураагүй ч идэх тал дээр асар их туршлагатай болсон улсууд. МАНАН-г даин сонговол 4 жил бухимдаж амьдрах болно гэдгийг битгий март!
2015-09-24
Иргэн:
Новшнууд юу хийсэн гэж урамшуулал гэж төсвөөс мөнгө хусдаг байнаа. Сонгоод өгсөн ард түмнээ боддоггүй новшнууд юм даа
2015-09-24
Bold:
Ernu ene nuhduud yasan gej uramshuulal avdgiin songuulid zartsuulsan munguu oloh gej ulairaad baidag garuuduu
2015-09-24
засаг:
Танах юм олон байноо. Улсын мөнгөөр явж явж медал аваад тэр даруйдаа маш их мөнгөн шагнал аваад бас болоогүй сар бүр асар өндөр тэтгэвэр авдаг тамирчдын цалинг ч хасах хэрэгтэй. Үндсэн цалингаа л авбал болоо ш дээ.Ээбийгийн хийсэн ажил л даа. Ямар Араб биш дээ. Хужаа нар ч ингэдэггүй юм гэнэлээ.
2015-09-24
Баттулга дарга-д:
НИТХ-ийн гишүүн Авирмэд нь манай дүүгээс ажил бүтээж өгнө гээд их хэмжээний мөнгө залилж аваад одоо болтол өгөхгүй бултсаар байна, ийм хүний үнэргүй амьтадыг зайлуулж өгөөч ...
2015-09-24
Зочин:
УИХ-ын гишуудийн гар утасны телбереес эхлээд нийслэлийн ИХТ-дийн урамшуулалыг хас
2015-09-24
Зочин:
УИХ-ын гишуудийн гар утасны телбереес эхлээд нийслэлийн ИХТ-дийн урамшуулалыг хас
2015-09-24
Зочин:
УИХ-ын гишуудийн гар утасны телбереес эхлээд нийслэлийн ИХТ-дийн урамшуулалыг хас
2015-09-24
irgen:
Mash zuv. Niislel dvvreg aimguudiin irgediin hurliin tergvvlegchdiin uramshuulal gedeg zuiliig avch hayah heregtei.Iim baij bolohgvi yu hiilee gej heden sayar ni uramshuulal avdag bnaa.Erunhii said ene asuudaliig boliulah heregtei
2015-09-24
ЯМААН дээр ТЭМЭЭНИЙ гарз:
УИХ-ын гишуудийн гар утасны телбереес эхлээд нийслэлийн ИХТ-дийн урамшуулал нэртэйгээр татвар телегчдийн менге зугээр л урсаж байгааг зогсоох хуч монголд байна уу? Ард тумэн яах гэж татвар телдег юм бэ? Дарга нарыг тансаглуулах гэж лав татвар телдеггуй байлтай?!
2015-09-24
ишиг:
Дүүрэг аймгуудын ИТХ ын гишүүдийг мөн адил авч үзэх хэрэгтэй
2015-09-24
зочин:
Их зөв санаачлага байна дэмжицгээе үнэндээ ИХТ нар юу хийсэн гэж урамшил авдаг юм бэ хэрүүл ээс өөр юу байна даа юу ч хийхгүй урамшил авдаг учраас төлөөлөгч болох сонирхолтой хү н олширч байна зүгээр сууж хэрэлдэж хор найруулж байгаад мөнгө завшиж байна ингэхээ больё
2015-09-24
IRGEN:
BI LOMBARD ASHIGTAI GEEL HIISEN ASHIG NI HAANA BNA BAAHAN YMA VTSAN HAYAD YVTSAN ZRHGGUI YMNI UNE UNAAD YMAR CH ASHIG BHGUI HUDLAA BUSSINES BNA MAHA IDEJ BNA. TEHED ED NAR YU BEE BUSSINES HIIGEEGUI BAIJ MINII HEZEE CH OLOHGUI AHSGIIG ULIRALD HIITSEN BNSHDEE BOLILDOOOOOOO IIM YM BAIJ BOLHGUI EEE. GUTARMAAR BNA OGLONOS OROI BOLTOL AJILLAD BDAG OLSON OLIGTOI YM BHGUI BUYNII AJIL HIIJ BNA DAA.
2015-09-24
Зочин:
tsalingaa avna,nemj uramshuulal avna,arai tengeriin uramshuulal avhiimaa,boliyoo,Turiin undur deed alban tushaaltanguuudiin tsaling buuruulah ni zuv shuu!!! yrunhii said 30 -r buuruulna gej tootsson gsn,tgd uramshuulal ugch bno gehdee arai davartsan uramshuulal avhiin,inhenh huviin baiguullagad buten 1 jiliin hugatsaand 1sariin tsalingaa uramshuulal gej avbal huurdug shdee,TEGSEN YASAN BAIH NI TURIINHUN TATVARIIN MUNGUUR ARAI L AIMAAR IDEJ UUj NARGIH YUMAA BOLIYOOO
2015-09-24
Zochin:
Zuv zuitei sanal, ene munguteigee duitseh ajil hiideggui biz dee
2015-09-24
зочин:
Баттулгыг болон бусад ИТХ-ын төлөөлөгчдийг харах л үлдлээ.
2015-09-24
zochin:
demjij bna
2015-09-24
Зочин:
Дүүргийн ИТХ-ын төлөөлөгч улиралд 5 сая төгрөгийн урамшуулал авдаг гэнэ. Жилд 20 сая. 41 төлөөлөгчтэй бол 820 сая, нийслэлийн 9 дүүргээр үржүүлэх юм бол 5-7 тэрбум төгрөг бас гарч байна. Эдгээрийг зоригтой хасаач ээ. Дүүргийн ИТХ төлөөлөгч нар дарга нараа шантаачлаж албан тушаал, мөнгө авах хор найруулахаас өөр юу хийдэг юм бэ.
2015-09-24
Баадай:
Зөв санал байна, Харин хурлын төлөөлөгчид өөрсдөө санаачлагаараа энэ урамшууллаасаа татгалзаад, бусдыг бүх төрлийн шагнал урамшууллаас татгалзаач гэж бүх төрийн байгууллагынхандаа уриалчих,
2015-09-24
tsetsgee:
tatbariinhnii shagnal bas bayartsogtiin martsan mungiig huraaj ab saidaa