“Хилчдийн бүтээл” үзэсгэлэн худалдаа нээлтээ хийлээ
2015-09-24

Гэрэл зургийг П.Нарандэлгэр

 

Хил хамгаалах байгууллагын “Нээлттэй хаалга”-ны өдрийн хүрээнд анх удаа “Хилчдийн бүтээл” үзэсгэлэн худалдаа өнөөдөр Тусгаар тогтнолын талбайд зохиогдлоо. Хилийн цэргийн алба хаагчдын бүтээлийг ард иргэдэд танилцуулах зорилготой энэхүү үзэсгэлэн худалдаанд Хилийн цэргийн 30 гаруй анги, хороо оролцов. Оролцогч анги салбарууд ой тайгын, уулын, говь цөлийн, төвийн, тал хээрийн хилийн бүс гэсэн 5 хэсэгт хуваагдан анги салбараа сурталчлахаас гадна өөрсдийн бэлтгэж боловсруулсан хүнс болон бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг явуулж байлаа.

 

Хилд ургадаг эмийн ургамлууд болон хилчдийн өсгөж үржүүлдэг, ходоодны шархыг эдгээдэг гэх бөднө шувууны өндөг, хорт хавдрыг эмчилдэг хэмээх “гишүүнэ”, үрэлний навч, сөд өвс, цээний үр, даршилсан хөмүүл, улаан лооль, мангидын хурууд, морин хуур, ногт чөдөр гээд хүнсний болон ахуйн хэрэглээний олон нэр төрлийн бараа бүтээгдэхүүн уг үзэсгэлэнд тавигджээ.

 

“Эдгээр бүтээгдэхүүнийг хилийн цэргийн анги отрядын ажилчин, албан хаагчид өөрсдөө бэлдэж, боловсруулсан гэхээр тэнд өөрийгөө хангах зарчим хэрэгжиж байна. Төмсний аж ахуйг ч хөгжүүлж болохоор харагдаж байна” хэмээн Хүнсчдийн холбооны ерөнхийлөгч, ШУТИС-ийн багш профессор Л.Дамдинсүрэн үзэсгэлэнгийн нээлтэнд оролцох үеэрээ хэлж байв.]

 

Үзэсгэлэн худалдаа маргааш 19:00 цаг хүртэл Тусгаар тогтнолын талбайд үргэлжлэх юм байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
jinhene organic buteegdehuun baina.buteeluud n uneheer sonirholtoi baina.mongol ulsiin darhan hiliig manaj baigaa hilchid dee eruul enhk ajliin undur amjilt husie.naimaagaa sain hiigeed orlogtoi bolj ahui amidraldaa nemerleerei.tsergiin albanaas hamgiin goy n hilchid gedeg shuu.
2015-10-02
zz:
Hil deer amidarch bga humuus tgd yum idehgui hereglehgui amidarah yumu so yum yaridag hooson tolgoitoi yumnuud duugai l bgarai amidral bga gazar ahui zaaval bdag yum uneheer sa surtalchilsan bn eh oronch hudulmurch hilchidde ajliin amjult husey
2015-09-26
Хилчдийн удам:
Монгол эх орныхоо толоо цохилох зурхтэй тууштай, дайчин, уе уеийн хилчид тэдний ур хуухдууд, гэр булд нь эруул энх сайн сайхан бухнийг хусэн мэндчилж байна. Хилийн тэнгэр цэлмэг байгаасай. Монгол орны ариун дагшин голомт уурд мандан бадраг. Эрхэм хилчидээрэ эгнэгт бахархана.
2015-09-24
UB:
hotiin sdanuud neg honogch hil manaj chadahgui baij bitgii olon yum hutsaad bai sain l baina sh dee oorsdoo yumaa hiigeed iluugee borluulaad bid nar hujaagiin yum shaaj baigaa bish
2015-09-24
hilee manahgui:
hilee manahgui vareni chanaad suudgiimuu?
2015-09-24
Зочин:
hilee hamgaal oor yumand anhaarlaa buu sarniul demii dotooddoo naadhaa hii
2015-09-24
irgen:
mundag yma.Mongol ulsiin torgon xil monx orshig
2015-09-24