Багана нурж, 710 хүн амиа алджээ

Саудын Араб улсын Мекка хотноо исламын шашинтнууд цугларч, хаж мөргөл үйлдэж байна. Тус хотод ойролцоогоор гурван сая мөргөлч цугларчээ.
Мекка хотоос таван км-ийн цаана байрлах Минт хотноо сая гаруй мөргөлчид цугларч чөтгөр, ад зэтгэрийг чулуугаар хөөх шашны зан үйл үйлдэж байхад ойролцоох барилгын гурван багана нурж, олон зуун мөргөлч амиа алдсан юм.
Тус улсын Дотоод хэргийн яамны мэдээлснээр “Гэнэтийн ослоор амиа алдагсдын тоо 710-д хүрч, гэмтэж бэртсэн хүний тоо 1000 хүрсэн” гэв.
Цагдаагийнхан барилгын эздийг саатуулж, мэдүүлэг авч эхэлжээ.
Энэхүү ослоос болж, Саудын Араб улсын удирдлагууд нэг өдрийн гашуудал зарласан байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ