УИХ-ын дарга Уралын их сургуулийн Хүндэт доктор болжээ
2015-09-25

УИХ-ын дарга З.Энхболд ОХУ-ын Уралын Холбооны Их Сургуулийн эрдмийн зөвлөлийн шийдвэрээр тус  сургуулийн Хүндэт доктор боллоо. Тэрээр 1989 онд ОХУ-ын Уралын Холбооны Их Сургуулийг /Уралын Политехникийн дээд сургууль/ автоматик, телемеханикийн инженер мэргэжлээр төгссөн байна. 

 

 

УИХ-ын даргад Уралын Холбооны Их Сургуулийн хүндэт доктор цол олгох ёслолын арга хэмжээнд чөлөөлөх дайнд оролцож явсан ахмад дайчин Е.И.Верхотурцева, Т.М.Воробьева, В.И.Горбунов, Н.М.Лаптев, С.С.Козьмин болон тус сургуулийн багш, оюутнууд оролцсон юм. Ёслолын үеэр УИХ-ын дарга З.Энхболд ахмад дайчдад  чөлөөлөх дайны  ойн медаль болон дурсгалын зүйлс гардуулав.

 

 

УИХ-ын дарга З.Энхболд Уралын Холбооны Их Сургуулийн Хүндэт доктор болсны дараа тус сургуулийн эрдэмтэн багш нар, оюутнуудад “МОНГОЛЫН АРДЧИЛЛЫН  ҮНЭТ ЗҮЙЛ БА ХӨГЖИЛ ДЭВШИЛ” лекц уншлаа. Энэхүү лекцид ардчиллын үнэ цэнэ, Монгол-Орос хоёр орны харилцааны тухай, Монгол Улсад аж үйлдвэрийг хөгжүүлэхийн тулд Б.Н.Ельцины нэрэмжит Уралын Холбооны Их Сургуультай хамтран ажиллах асуудлуудыг хөндсөн юм. 

 

 УИХ-ын дарга З.Энхболд  “МОНГОЛЫН АРДЧИЛЛЫН  ҮНЭТ ЗҮЙЛ БА ХӨГЖИЛ ДЭВШИЛ” лекц уншсаны дараа тус сургуулийн эрдэмтэн багш нар, оюутнууд сонирхсон асуултаа асууж, хариулт авлаа.

 

УИХ-ын дарга З.Энхболд Уралын Холбооны Их Сургуулийн  хүндэт доктор болсонтой холбогдуулан тус сургуулийг төгсөж, олонд танигдсан алдартнуудын буланг нээх ёслол боллоо. Энэхүү арга хэмжээнд тус сургуулийг төгсөгч, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Б.Н.Ельцины нэрэмжит Уралын Холбооны Улсын Их Сургуулийн захирал В.А.Кокшаров, эрдэмтэн багш нар болон тус сургуульд суралцагч монгол оюутнууд оролцов хэмээн УИХ-ын Тамгын газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин
ebe bolii:
erdenet uildveriin dergedeh ACHIT IHT kompani bas erunhiilugchiin tamgiin gazriin darga TSAGAAN-ii ehner TS-iin ner dr yum bn lee ene bol tsever Elbegdorjiin bulihai odoo boliyoo
2015-09-25
ebe boli2:
arai ch dee iim erunhiilugch songoson bnshd, hun shunaltai gehed arai iim bj bolohguishd elbegee
2015-09-25
ebe boliildoo:
ATG-iin neriidleer hun gutgej gujirdehee bolii Elbegdorjoo, jisheen Gansuhiin hereg bn, hoshin shog shig yum bolson, erunhiilugch gdg alban tushaaliig ingej hashdaggu yuma, odoo bolii
2015-09-25
ebe bolii:
ATG-iin neriidleer hun gutgej gujirdehee bolii Elbegdorjoo, jisheen Gansuhiin hereg bn, hoshin shog shig yum bolson, erunhiilugch gdg alban tushaaliig ingej hashdaggu yuma, odoo bolii bolooshdee boliyoo
2015-09-25
Зочин:
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой! 1958.mn Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой! 1958.mn
2015-09-25
зочин:
Ард түмэн модоо барьж байхад энэ зугаалаад шагнуулаад явж байх ч гэж
2015-09-25