Оюутны хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар ярилцлаа
2015-09-25

 

Нийслэлийн Хөдөлмөрийн газраас оюутан залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн  чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Оюутан залуучуудын хөдөлмөр эрхлэлт” сэдэвт хэлэлцүүлгийг өчигдөр Чингис зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа.

 

Хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг даргын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай, Хөдөлмөрийн сайдын зөвлөх Ц.Бямбаа, Хөдөлмөрийн яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Амартөгс, Монголын ажил олгогч эздийн холбооны орлогч захирал Ц.Эрдэнэбаатар Нийслэлийн Хөдөлмөрийн газрын дарга Г.Гэрэлмаа нар оролцсон.

 

Энэ үеэр их, дээд сургуулиудын дэргэдэх Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн үйл ажиллагаа, туршлага, оюутны  цагийн хөдөлмөр эрхлэлтийн зах зээлийн өнөөгийн байдал, төр болон ажил олгогчдын зүгээс баримтлах бодлого, цагийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх боломж, нөхцлийн талаар ярилцлаа.

 

 

Мөн оюутны хөдөлмөр эрхлэлтийн www.oyutan-ajil.mn нэгдсэн цахим хуудас зэрэг асуудлуудаар оролцогч талууд болох Монголын оюутны холбоо, Монголын залуучуудын холбооны Залуучуудын хөдөлмөрийн төв бирж, аж ахуйн нэгж байгууллага зэрэг төлөөлөлүүд оролцон санал бодлоо солилцсон юм.

 

П.Наран

 

Shuud.mn
Сонин хачин