Хаж мөргөлийн үеэр 717 хүн амиа алдав

Хаж мөргөлийн үеэр гэнэтийн осол болж, 717 хүн амиа алджээ. Энэ тухай Их Британийн “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Шашны ертөнцийг донсолгохоор аймшигтай үйл явдал хаж мөргөлийн үеэр боллоо. Олон сая мөргөлч мөргөл үйлдэж байхад багана нурснаас болж эмх замбарааүй байдал үүсч, олон зуун хүн амиа алдав. Дээрх золгүй явдлыг исламын шашинтнууд “Аллах бурханаас ирж буй дохио” хэмээн мэдэгджээ. Саудын Араб улсын Мекка хотноо олон сая мөргөлч цугларч ариун Аллах бурханд өөрийгөө даатгаж хаж мөргөл үйлдэж байгаа юм.
Мекка хотоос 5 км-ийн цаана байрлах Мина гэх дагуул хотод 1.1 сая гаруй мөргөлч чөтгөр, ад зэтгэрийг хөөн явуулах шашны зан үйл үйлдэж байхад эмх замбараагүй байдал үүсчээ. “Хэсэгхэн хугацааны дараа мөргөлийн газар яг л дайны талбар шиг болсон. Хаа сайгүй цус, уйлж, хашгирах хүмүүс” хэмээн нэгэн мөргөлч “AFP” агентлагт ярьжээ.
Гэнэтийн ослын үеэр 150 хүн амиа алдсан бол одоогийн байдлаар амиа алдагсдын тоо 717-д хүрч, бэртсэн хүмүүсийн тоо 800-д хүрчээ. Амиа алдагсдын тоо нэмэгдэж болзошгүй хэмээн цагдаагийн газраас сануулсаар байна. Амиа алдагсдын ихэнх нь тархи болон нуруундаа хүнд гэмтэл авч, улмаар нас баржээ.
Хэрэг явдал өчигдөр орон нутгийн цагаар 14.35 цагт болжээ. Мина хотын төвд байрлах “Ариун мөргөлийн өргөө”-ний гадна сая гаруй мөргөлч цугларчээ. “Аллахын гар хүрсэн газар” гэх тус өргөөний гадна байрлах чулуун хана руу мөргөлчид чулуу шидэж, чөтгөрийг хөөн зайлуулдаг уламжлалтай юм. Аллах бурхны туслахууд огторгуй, ертөнцөөр хэрэн тэнэж, хүмүүсийг хорон санаа, мунхаг бодолтой болгодог чөтгөрүүдийг барьж, тус өргөөнд авчирдаг байна. Мөргөлчид Аллахын туслахуудын барьсан чөтгөрүүдийг чулуугаар шидэж, хөнөөдөг аж. Энэ жилийн мөргөлийн үеэр ч мөргөлчид ад, чөтгөрийг хөөн зайлуулах ёслол үйлдэж байхад ийнхүү осол гарч, 24 цагийн дотор 700 гаруй хүн амиа алдлаа.
Гэрчүүдийн мэдээлснээр “Мөргөл эхлээд удалгүй үймээн дэгдсэн. Хүмүүс мөргөлийн газрыг орхин гарахын тулд эмх замбараагүй байдал үүсгэсэн” гэжээ. Тус улсын Дотоод хэргийн яамнаас мэдээлснээр “Амиа алдагсдын ихэнх нь Саудын Араб улсын иргэд” гэв.
Ийнхүү тус улс ганцхан өдрийн дотор 700 гаруй иргэнээсээ хагацлаа. Олон улсыг цочролд оруулсан гэнэтийн ослын дараа тус улсын сүр жавхлант эзэн хаан Абдуллах ибн Адбул Азиз Сауд мэдэгдэл хийж, орон даяар хоёр хоногийн гашуудал зарлах зарлиг буулгасан байна. Тэрбээр “Хаж мөргөлийн үеэр осол гарсанд харамсч байна. Үнэхээр Саудын Арабын түүхэнд хараар бичигдэх үйл явдал боллоо. Амиа алдагсдын гэр бүлд эмгэнэл илэрхийлье. Та бүхнийг бурхан өршөөг” гэж мэдэгджээ.
Энэхүү ослоос 11 хоногийн өмнө Мекка хотноо байрлах “Mosque” цэнгэлдэхийн өмнө байршуулсан кран нурж, 107 хүн амиа алдсан юм. Мөргөлчид хаж мөргөл үйлдэхээр бэлтгэлээ хийж байхад тэдний дээрээс кран унасан аж. Цагдаагийнхан цэнгэлдэхийг засч байсан барилгын ажилчдыг баривчилсан байна. Мекка хотноо олон сая хүн цугларч, хөл хөдөлгөөн эрс нэмэгдээд байгаа юм. Тус улсын Дотоод хэргийн яам хаж мөргөлийн үеэр хамгаалалтыг нэмэгдүүлж, гол замуудын хөдөлгөөнийг хязгаарлахаас гадна 50 мянган хяналтын камерийг хөл хөдөлгөөн ихтэй газруудад байршуулж, ойролцоогоор 100 мянган цагдааг хамгаалалтад гаргажээ.
Дэлхийд Христ, Будда, Исламын шашин ноёрхож байна. Долоон тэрбум хүний хоёр тэрбум нь исламын шашинд итгэдэг аж. Тэдний бурхан Аллах бөгөөд түүхэн тэмдэглэлд бичсэнээр энгийн ардын хүү номын хүчээр өөрийгөө амьд бурхан болгосон гэгддэг. Исламын шашинтнууд жил болгон Саудын Араб улсын Мекка хотноо байрших ариун шүтээнд мөргөхөөр хүрэлцэн ирдэг. Жил болгоны хаж мөргөлийн үеэр осол, халдлага гардаг байна.
Хаж мөргөлийн үеэр амиа алдагсад
1987 оны хаж мөргөлийн үеэр Ираны мөргөлчид америкийн цэргүүдийг эсэргүүцэж, жагсаал зохион байгуулжээ. Энэ үеэр 402 хүн амиа алджээ.
1990 оны хаж мөргөлийн үеэр туннель нурж, 1426 хүн амиа алджээ.
1994 оны хаж мөргөлөөр 270 хүн амиа алджээ. Мөргөлчид чулуугаар шидэх шашны зан үйлдэж байхдаа шахалцсанаас болсон байна.
1997 оны хаж мөргөлийн үеэр халдлага гарч, 370 хүн амиа алджээ.
1998 оны хаж мөргөлийн үеэр Мина хотноо гүүр нурж, 180 хүн амиа алджээ.
2001 оны хаж мөргөлийн сүүлийн өдөр 35 мөргөлч амиа алджээ.
2004 оны хаж мөргөлийн үеэр үймээн үүсч, 244 хүн амиа алджээ.
2006 оны хаж мөргөлийн үеэр гүүр нурж 364 хүн амиа алджээ.
2015 оны хаж мөргөлийн бэлтгэлийн үеэр кран нурж 105 хүн амиа алдсан бол чулуу шидэх ёслолын үеэр багана нурж, 717 хүн амиа алджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ