Такси №131
2015-09-25

Удаан уулзсангүй дээ. Манайхан.

 

За би гэж хүн буцаж чадалгүй хүний газар байсаар л байна. Мэдээж гол уяа мөнгө л байна. Монголд гаргасан мөнгө, өр зээл, эндхийн эмнэлгийн мөнгө дарчих гээд л гүрийгээд байна. Таксины компанидаа дуулгахад одоо явдал сунжираад байгаа тул муу тэргээ аваачиж тавинаа. Найз маань холбоо барьж аваад очих байх.

 

Эх оронд минь элдвийн л юм болж байгаа дуулдана. Төсөв гэдэг чинь нэг их том нүхтэй болсон. Цалин тэтгэвэр яанаа л болчих гээд байгаа бололтой. “...За ёстой буцалтгүй байх шиг байна. Дахиад жоохон тэсэхээс дээ...” гэсэн улс л энд  байх юм. Би ч бас тэднийхээ нэг болчих шахаад л байж байна. Элдэв сониныг тээн уншигчиддаа хүргэх Таксичин-наас гадна бас амьдралаа үүрч яваа хүн болохоор асуудал байгааг уншигчид маань ойлгож уучилна гэж найдаж байна.

 

Солонгос орны газар газар очиж тэнэж бодол санаа цуглуулж ажиглаж харьцуулж “явган таксич” нэлээн хийлээ. Энэ сониноосоо буулгая гэж бодлоо.

 

1.Илүү дутуу гарах ойлголт алга. ЖДҮ

 

Жижиг дунд үйлдвэрийг судлья гэж бодоод хэд хэдэн газарт зориуд тухайлан гарч үзлээ. Бид ер нь нэг зүйлийг бүгдийг нь нэг дороо хийчих гээд байдаг бол энд бүгдийг тусад нь маш нарийн стандарттай хийж байна. Өөр газар хийсэн ч авчираад нийлүүлэхээр бие биендээ яс таарна. Нэг боолт, төмөр товч дутуу юм уу, илүү гарах ойлголт алга. Жижиг үйлдвэрүүд дээр эзэн нь гээд хөмсгөө зангидаж гараа халаасандаа хийсэн “Босс” алга. Өөрөө ажлын хувцастай орж ирээд л гялалзуулах юмаа. Цаг мөч бүр мөнгө болохыг энд л харин нэг практик дээр харлаа даа. Захдуу газруудад уулын өвөр хөндий дамжаад битүү ЖДҮ-үүд. Ингэхээр ажлын байр сайтай. Захын хүнд "арбайт" гэдэг нь олдоод байхаас ч яахав гэж бодлоо.

 

Органик хүнсний жижиг үйлдвэрт очиж үзлээ. Баахан хятад хүүхнүүд. Төмс, тахиа өнөө ногоон байцаа шууд л халаагаад иддэг хоолнууд. За тэр цэвэрхэн технологи барьж байгаа гэж үнэн байна аа. Жижигхэн үйлдвэр байна л даа. Хамаг хувцсаа гадаа үүдэн дээр нь тайлах шахуу болоод орох юм. Яг хаалга татаад орох үед нэг ариутгагч бололтой юм үлээгээд авч байна. Дотогш нь халаад малгай болоод орохоор ердөө хоёр өрөө. Нэг өрөөнд голдуу хүүхнүүд нөгөө төмс байцаа энэ тэрийг бэлтгэж шараад эхэлж байна. Цаад өрөөнд нь урсгал шугам дээр савлаад үүдэнд хоёр хүн шошго хаяг нааж хайрцаг баглааг хийгээд хөргөгчинд хийх аж. Тэндээс нь нэг 2 тоннын портер унасан нөхдүүд ирээд ачаад давхичих юм. Шууд мөнгө болж байгаа хэрэг дээ. Тэр цех дотор энд малгайтай, тэнд малгайгүй зогсоно гэвэл яс юм. Нэг метр газар гээд би малгайгүй даналзаад нөгөө өрөө рүү ганц алхтал хэдэн Со “ааш мааш” болоод сүйд шуугиан болоод ирэв.

 

2.Аятайхан бизнес санаа

 

Монголдоо хэрэгжүүлчихмээр нэг зүйл харлаа. Хиймэл элс байна. Яг л элс дээ гэхдээ хиймэл. Бутраад тараад явчихгүй нойтон элс шиг хэвэнд ороод хүүхэд гэртээ үнэхээр бүтээлч тоглож болж байна. Манайхан судлаад арга технологийг нь оруулж Монголдоо хийж үзэх хэрэгтэй дээ.    

 

Хоёр хятад нөхөртэй маск тавьдаг будаг үйлдвэрлэдэг жижиг цех нүүлгэж гарав аа. Гуравхан залуу ажиллуулж байгаа хэрнээ 10-аад хүнийг ажлын байраар хангаад байх юм. Захирал нь гэх нүдний шилтэй мантгар бор залуу өнөө жижиг поог унаад өнөө агуулах дотроо ёстой нэг дрийфтэлж өгч байна. Манайхан ойлгож байгаа биз дээ. Тэр нөхөр тоглоод байгаа хэрэг биш нөгөө хайрцагтай бараа бүтээгдэхүүнүүдээ зөөгөөд зайчлаад байгаа хэрэг.

 

Энд хэдэн хятад байлаа. Ихэнх нь визгүй л бололтой. Хятадаараа ярина гэж ёстой байхгүй “хашир” юм. Агуулах нүүж байгаа бололтой хятад монголчууд нэлээд хайрцаглаад төрөлжүүлээд гадаа зөөж байна. Насаар залуу хэдэн хятад хайрцагтай нүүр цэвэрлэгчээс нь ил далд хармайлж хувцас солих өрөөнд оруулж ирээд цүнхлээд эхэлчихэж. Маргааш нь өнөө хэдэн хужааг тэнд дахиж ажилд дуудсангүй. Манай 3 монгол хоёр настайвтар хятадын хамт ажлаа хийж дуусгалаа. 

 

3.“Гаадаа” хийхээ гэж...

 

Нэг ч биш удаа нүүлгэлтэд гарлаа. Элдвийн юм болох юм аа бас. Ер нь бол энд ажил хийнэ гэдэг өргөж авч шидэж бярдахдаа бус дараалал, тогтсон стандартаар хийх л асуудал байх юм даа. Аль ч зүйл дээр гарч болох эрсдлийг тооцон үйл ажиллагаа явуулах юм.

 

Нэг бүтэхгүй нөхөр толгойлж явсан нүүдэлд явлаа. Ер нь л үймүүлдэг Со гэнэ. 7 тоннд гарнаа гэдэг очихоор 10 тонн болчихдог гэнэ. За бас өөрөө бол тэгээд ус ундаанд явлаа гээд бултчихдаг. Ажлаа хийдэггүй. Тэдний багт ерөөсөө л хоёр солонгос байна. Нэг нь тэр бүдүүн Тэнчанним ч гэлүү тэр нь. Нөгөөдөх нь нэлээн ууртай царайтай нөхөр. Нэг залуу нь тэр эрийг долоон одойгийн нэг ууртай одойтой нь төсөөлсөн нь үнэн тохирсон зүйрлэл санагдаж би бас царайныхаа муугаа мэдэхгүй жаахан мушийж зогсов.

 

Энэ өдөр миний адал явдалд дуртай зан намайг нэлээн хатуу боорцгон дээр авчирсан бололтой. 5 өрөө айлыг 29 давхраас лифтээр зөөнө гэж муужрууллаа. За тэгээд яалт ч үгүй хүн хүч нэмэх хэрэгтэй тул манай залуус ийш тийш утас цохиж эхэллээ. Төдөлгүй хоёр ч залуу ирснээр бүл нэмж аваад зөөж эхэллээ дээ. Харин ёстой аварга ачааны лифттэй юм. Зарим “тоун” нь ч вант улс юмаа. Зочид буудал шахуу. Алба хувиар ирсэн гэртээ оруулмааргүй явуулын, тохиолдлын улсыг доор нэг давхарт VIP шахуу танхимд хүлээж авч уулзаад явуулчихаж байхын. Ирсэн хүн бүрийг гэртээ оруулж цай аягалж дээшээ суулгадаг манай Монгол сайхан заншил чинь хотын нөхцөлд бол бас тийм таатай биш шиг. За энэ ч яахав.

 

Нэг залуухан гэр бүлийнхэн нүүж байна. Аппартнаас баячуудын хороолол руу дэвшиж буй бололтой. Чанга юмаа. Гал тогоо нь гэсэн гурван хөргөгчнөөс хэчнээн ч кимчи энэ тэр дарсан ногоо гарав. Би ч яахав үүднээс доош нь лифт рүү хийж өгье гэхэд залуус “та яахав аяар” гээд. Гэхдээ л хөлс шавхан ажиллалаа даа.

 

Үдээс хойш хүртэл зөөгөөд бардаггүй. Сүүлдээ нөгөө айлаа зөөж оруулж амжихгүй нь тодорхой болоод ирэхэд манай нөгөө бүдүүн ахлагч ухаан зарж гэрийн эзэдтэй ярилцсаар нэг ажиллагаа хийхээр болов. Энэ нь айлаа машинд ачсан чигээр нь зогсоол дээр хонуулаад маргааш нь зөөхийг хэлж буй гэнэ. Нүүлгэгчдийн хувьд бол дахин нэг ажил бий болгож байгаа хэрэг. Нүүж байгаа айлын хувьд бол нэмж илүү их мөнгө зарах болж байгаа хэрэг юм байна. Орох байр нь бүр төвөгтэй. Хашаан дотор 2 давхарт. Дотроо бас дээрээ нэг давхар өрөөтэй. Өнөө ачаа гаргадаг “саттари” гэдэг машин хашаа руу нь орох боломжгүй тул бүгдийг гараар зөөх болж ирэв. Солонгос хэллэгээрээ гадаа хийх гэдэг гэнэ. Гараар зөөх л гэсэн утгатай юмдаг уу даа.    

 

Ганцхан хүүхэдтэй айл юм. Гэтэл манай нэг хорооны бага шиг номын сантай тэнцэхээр их ном байна даа. 

 

Маргааш нь хүн нэмж дуудсанаар 10-аад сайхан залуу тал талаас цугларлаа даа. Бүгдээрээ манай монголчууд. Нүсэр нүүдэл эхэлж нөгөө айлын хүүхэн манай ахлагч хоёр муудалцаж нэлээн юм болов. Гурван ам бүл дээд давхрыг хамарсан нийт 6 өрөө байранд орж байна. Дан номнуудыг маллаж суугаа залууд хандаж би “ёооё нүсэр байшин юм аа” гэвэл мань залуу “Харин ингэж амьдрах гээд л ингээд ажиллаж байна шүү дээ ах минь” гэж ер хошигносон шинжгүй хэлэв.

 

4.Цусны омогшуу юмаа бид

 

Энд байх монгол залуус маань уухаараа гар зөрүүлчих гээд л байх юм. Цусны юм байх шиг байна шүү. Омогшуу юм уу даа. Хаа хүний газарт Дархан, Эрдэнэт гээд ярьж байгаад талцаад зодолдчих юм даа.

 

5.Гар урт байх хэрэггүй шүү

 

Архаг “исачид” айл нүүлгэгч нар зарим нь ч бас арай ч юмаа. Би хэд хэдэн тохиолдолд гайхлаа. Нэг нэг жижиг цүнхтэй, бэлхүүсэндээ хийчихсэн ирнэ. Тэр нь үүргэвч болчих юм. Өө тэгсэн нөгөө айлаа нүүлгэж дуусгасны дараа өнөө үүргэвч нь хөөрхөн цүндийчих юм. Тэгсэн нөхөд юм шүүрээд байдаг бололтой. Нэг гутал чихэвч энэ тэр туучихсан ч байх шиг харагдлаа. Үүнийг энүүхэндээ тогоондоо л гэж бичиж байна. Ер нь бол ийм явдал байнга амьдардаг хэдийнхээ нүүрийг түлж дараа ирж мөнгө олох гэсэн хэддээ гай төвөг уддаг юм билээ шүү.

 

6.Мөнхийн ус байвал төсвийн мөнгөөр авч ууна

 

За эмнэлгийн салбарт зочлогч дарга нар ч их ирдэг юм байна. Тэдний даврагч гэх юм уу, нутаг нэгтнийхээ дургүйг хүргэх ч их л байдаг юм байна. Зүгээр байгаа хэрнээ л ажлын томилолт гаргуулж ирчихээд казинодож бас дээр нь бүтэн биеэ үзүүлж бариулж буцдаг юм байна. Адилхан л хүн. Ажлын далимаар эрүүл мэнддээ анхаархаад энд би мэт юунд бухимдах. Гэхдээ зарим нь бас улсын юмаар л ууж идээд явдаг бололтой. Эмнэлэгт үзүүлэх хүмүүсийг дагуулж явж орчуулагч хийж тусалдаг ажилтай нэг бүсгүй ийн ярилаа.

 

Э/эмэгтэй/ -Хотоос ...тэр яамны нэг албаны дарга гэнэ үү нэг нь ирье. Эмнэлэгт үзүүлье. Ажлаар яаруу яваа шүү гээд.

 

Маргааш өглөө нь нөгөө байна гэсэн буудлынх нь гадаа ирээд хүлээлээ. 9 цаг боллоо. Байдаггүй. 10 боллоо байдаггүй. Нөгөө эмнэлгийн цаг авсан бүр өнгөрөх гээд. Гайхаад орж асуусан ирж буусан гэхдээ байхгүй байх шиг байна гэж байна.

 

Х -Утасгүй байсан юм уу?

 

Э -Буугаад буудлынхаа утсаар холбогдьё л гэсэн юм. Шууд ирээрэй гээд. Тэгсэн нэг дугаараас залгаж байна. “Өө би энд нөгөө ...казинод байна. Ахыгаа ирээд авчих уу” гэж байна. Би ч гайхаад өнөө оочер номер гэсэн чинь “За харин хоёулаа аргалья” гэж байна. Би инээд хүрээд энд тийм аргалах юм гэж байхгүй ээ. Та хоцорчихлоо. Би ч ажлаа бодьё гэсэн. Юу ч болсон ирээд авчих гээд. Тэгээд очсон нэлээн улаан нүдэлчихсэн гарч ирээд. Өнөө чухал ажилтай хүн байхгүй ээ. Орой нь бас аятайхан суучих гоё газар байна уу. Хамт суух уу гэчихжээ.

 

Х -Тэгээд үзүүлээгүй юу?

 

Э -Яаж үзүүлэхэв дээ. Маргааш нь бас тоглоод хэзээд нь тэр улсын ажлаа амжуулсан юм бүү мэд. Тэгсэн буцлаа гэснээ бүх биений өвчин эмчилдэг нэг сайн эм байдаг гэнээ. Нэрийг нь санадаггүй. Ахдаа олоод араас явуулчихаарай гэсэн ш дээ ккк...

 

Дээрх бүсгүйтэй мөн төстэй ажил эрхэлдэг гэр бүлийн хоёр байх. Үнэтэй эмнэлэгт үйлчлүүлдэг монголчуудын маань ихэнх нь манай төрийн дарга түшмэдүүд байдаг гэнэ. Тэгсэн гурвуулаа ирсэн нөхөд тэгэж байна гэнэ. Чи бид нарт хүндхэн оношоор энд эмчлүүлсэн гээд нэг хоёр сарын эмнэлгийн бичиг аваад өгчихөөч. Тэгвэл бид нарт эмчилгээний зардлын хувийг ологодог юм. Жоохон амарч байгаад буцмаар байна гэж байгаа юм даа. Би бүр дургүй хүрээд манай аав ээжийн төлдөг төсвийн мөнгийг та нар ингээд худлаа хэлж аваад байхаар яах юм гэсэн чинь хар цагаан дуугүй... Мөнхийн ус гарлаа гэвэл төсвийн мөнгөөрөө уучих санаатай авиргүй дарга нар зөндөө ирдэг юм. Шал дургүй хүрмээр гэж бухимдан ярилаа.

 

7.Зам гэмээ нь зам юмаа

 

Энд явж байгаад замын хажуудах боржом сольж байхтай таарлаа. Хамт явсан залуу та энийг хар даа гэлээ. Би хавь ойроо нүдээрээ тэмтэртэл өнөөх маань“үгүй ээ. доошоо хар. Энэ ...ямар зузаан байна тэ” гэв. Гэтэл ухаад гаргасан замын хагархай байлаа. Юу вэ... манай муу замын хагархай чулууг хэд нугалсан зузаан юм. Замыг нэг ингэж тавьж байж л зам болдог байх нь гэж бодлоо.Энд бүр хэрэг болгож зургийг нь яаруу дарснаа орууллаа.

 

 

Энэ солонгост зүгээр суувал маргаашнаас нь метронд хоноод эхэлж мэдэх учраас эрүүл ухаантай л бол хүн бүр үүрээс үдэш хүртэл зүтгэж байна. 

 

8.“Гахайнууд аа” гэмээр...

 

Инчоноос хүн тосч явтал нэлээн дуу шуутай жижгэвтэр эр нэг хөрслөг бор хүүгийн хамт гарч ирээд миний өмнө зогсох залуутай гар барин мэндэлж мэнд мэдээд “за Ганбаатай ярив уу, тэднийд очиж хононо доо өөр яахав” гэж тулгаж байгаа нь дуулдлаа. Яриаг жоохон анхаарвал цаашаа өөр орон руу нисэж яваа бололтой. Тамирчид гэнэ. Мэнд мэдвэл Бразилд тэмцээнд орох гэж яваа бөхчүүд гэлээ. Тэдний очиж хоноглох айл Сөүлээс өөр чигт нэлээн хол юм. Бид харин аз болж тэр зүгт явж таарсан тул зам нийлж машиндаа чихье гээд авч явахаар боллоо.

 

Нэлээн буу халлаа. Чөлөөтийнхөн үнэндээ мөнгө цаасан дээр бол бачуу л байдаг юм байна. Саяхны тэмцээнд орох зардлаа нэлээн л “гэзэгдэж” олсноо ний нуугүй ярилаа. Хүчтэний өлгий монголын тамирчид маань хилийн цаана тэмцээнд орох гэж дээр үеийн ганзагын наймаачин шиг ингээд энд тэнд таньдаг нэгнийдээ хонох гэж явах юм даа. Уг нь Сөүлд 3 хүн ганц ганц өрөө буудалд хоноод 2 хоол идээд явахад Дагваа аваргын Рийвэр Сауд билүү тэр бааранд нэг шөнө ууж идэх мөнгөнд ч хүрэхгүй дээ.

 

Арай ч юмаа бас. Хоёр гуравхан тамирчныг чинь Инчонд нэг нь унаатай тосоод аятайхан буудалд хонуулаад явуулчихыг зохион байгуулахад бүх л бүтэн бөхийн өлгий болсон орны төсөвт их мөнгө мөн үү дээ. Дараа нь сонссон нэг их амжилт гаргаж чадаагүй бололтой байна лээ. Иймэрхүү “харамч” нөхдүүд харин хэдэн тамирчнаа дэлхийн тэмцээнээс амжилт гаргаад ирэхэд нь уралдан тосож хажууд нь зургаа даруулах гэж булаацалдан зогссон байхыг харлаа. Ийм нэг улс төр хиймэр аяддаг хэрнээ хэдэн тамичрнаа хүний газар мөнгө төгрөг муутай чардайлгаж явуулах хуучин бөх байсан хэдийг “гахайнуудаа” гэж дуудмаар санагдаж байлаа.

 

Энэ талаар бодлоо нэг найздаа хэлтэл “ккк Дагвааг чинь угаасаа нэр төрөө сэргээлгэх өргөдлөө өгөхөд нь “танд сэргээх нэр төр алгаа” гээд өргөдлийг нь буцаасан гэсээн” хэмээгээд инээсэн юм...

 

Үүгээр яаруу буулгасан аян замын тэмдэглэлээ өндөрлөж байна. Аливаа бүхнээ гэр бүлдээ зорилж арав таван цаас хурааж яваа хэдэн Монголчууд минь хүний газар амьдарцгааж л байна. Харин зориод очих эх орон нь ороо бусгаа байгаад л тэд хамгийн их санаа зовж байгаагаа их ярих юм даа.

 

Сонин дуулгахад, нөгөө Баянхошууны хөгшинтэй холбогдлоо. Охин нь ажил хийгээд эмээ хоёр ачаа хараад л гэртээ сууж байгаа гэнэ. Номингийн нэг дэлгүүрт ажиллаж байгаа бололтой. Охиныхоо тухайд “Урт цагтай, цалин багатай ч яахав. Амьдралд нэмэртэй л юм гэж” байна лээ. Би боломж гармагц нүүрс түлээний мөнгө явуулж туслахаар болоод яриагаа өндөрлүүлсэн. Манайхан тэгээд ажил албандаа бөөгнөрөөд байр байрандаа байгаа бол амар мэндээ эрцгээнэ биз дээ.

 

Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч. Таксич Хоовон хөх

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Xoobon xaana yabnaa
2016-10-20
63-60УНВ Соната6 автомашины жолооч гуай:
Баярхүү гуай луйварчин минь мөнгөө авмаар бна
2016-03-28
hoovon bayrhuud:
Bayrhuu minee uruun tul urtei hun uudulduggui uttei mal targaldaggui yum shuu hu
2015-11-25
зочин:
Солонгосын амьдралыг яг үнэн зөвөөр бичжээ...Ажил хийвэл ам тосдоно гэж..хүний газар сайн ажиллаад мөнгө хураадаг нь ч байна...гудамжинд гарчихсан нь ч байна...миний хувьд одоо Солонгост байдаг...сардаа 1000 доллар гэрлүүгээ явуулдаг...ажлыг бяр хүчээр биш эвээр бас аль болох өөрийгөө ядраахгүй гартаа оруулаад абвал зовох зүйлгүй болдог л юм....баярлалаа....би бүүр эхнээс нь дугаар алгасалгүй уншиж байна даа
2015-10-28
Б.Батбилэг:
Ухамсараа уландаа гишгэчих юм байна л даа
2015-10-21
Б.Батбилэг:
хүний мөнгө авчаад таг алга болчих юмаа тэ
2015-10-21
Б.Батбилэг:
хоовон гуай мөнгөөө авий
2015-10-21
Зочин:
tenegt gej bgaa yum shuu malaa
2015-10-19
Зочин:
ooroogoo hichee
2015-10-19
Зочин:
bitgii temegt malaa
2015-10-19
63-60UNB:
hi hoovon guai hezee irj tootsoogoo hiih yum be? hu
2015-10-15
Jagaa.:
2000-2003 ond ajilaj bailaa 2jil 8sar sar bolohod er hun tevchvel bagadaa 38,009 hiideg l bhgui yu
2015-10-09
jagaa:
Arbataar ajilahad.hamgiin bgdaa 60,000 bdag yum byrdah yum bol unelneee hahaha bi 7 davharaas gantsaaraa ail nuulgej bsan.gantsaaraa shuu. Odoriin 180,000 ogch bsan. Ajil hiihed avhaallj sambaa medne. Hujaa nar ugaasaa yuch hisen hoish tatdagiin. 4 hujaagiin 2 honog hiih ajiliig bi neg odor hiij bailaaa
2015-10-09
jagaa:
Za hoovon mini unshlaa ichej .uhleee. ehnii 2-3 iig unshaad tsaash unshsanguiee?!!!!! bi sod 28sar bolson anh 500,000gj ajild orson nadaas omno 32mgl bsan. Hed hezeech setgeleerei ajilaj bgaagui.ylangui erchuud ni.bi duliii hen ch nadad tuslaj bgaagui bi 2,8sar bolohod 3,2mynga huraasan.bi olon yum helmeergui bn.chinii hiisen ajiliig bi golohgui gantsaarai hij neg odoriin 150000 von avdag bailaaa .itgehgi bol minii fcbokor orood uzeerei odoo hog l bolsiim bn
2015-10-09
Werty:
Ter zam goi uymaa
2015-10-02
Хүнд гар:
Хүнд гар миний вээр Хоовонгийн бичвэрийг хаа нэг халиасаар л буй. Төрд шургалсан празитууд татвар төлөгч маниусын мөнгөөр хэрхэн гараа угааж цэнгэн наргидгийн нэгээхэн жишээ дээр дурдагдлаа. Тэр ч үнэн шүү Хоовон хөх со-д хаагаа хийгээд явсаар л байгаа юм байна гэж ойлголоо. Хоовон ЖООХОН ЖООХОН гэж бичээд байхааргүй нас намбатай хүн баймаар санагдах юм. Уул шугамандаа ЖААХАН хэмээн бичиглэх аваас зүйд нийцэх мэт ккк. За тэр ч маньд ямар хамаа. Саяхан андуудын хамт салхинд гарангаа тарвагны боодог айраг цагаа хэсэг хөөлөө сайхан байлаа гэж........... Үргэлжлэл бии..........
2015-09-29
Исажим:
хахаха мануусын амьдрал дүрээрээ шаажийна хахаха.
2015-09-26
sensatsimedee.mn:
unshaarai
2015-09-26
mbvca:
mgl d tax chin bsan baagii so d isa hiigeed amtand ni orson bna daa . hunii amidral deeshilj l bna . ym uzej nudnii zoruu arilaad bas ch aytaihan shuu. het ih udval ch bas demii demii. za amjilt hoovon d.
2015-09-25
Тулуй:
Хоовоон зохицуулж байгаад монголдоо ирж халтуураа сайн хий долоо хоногт ядаж таслахгүй тэмдэглэлээ хусаад бай. Одоо сонгууль ойртож бн чи од болж сонгогдох гээд хэний ч бөгсийг долооход бэлэн нэр дэвшигчдээс гайгүй мөнгө цохих боломж чамл бий шүү. Танайд хоноё нэвтрүүлэгиыг гүйцдгү юм гэхэд хөөрхөн юм олно шүү
2015-09-25
заза:
Төрийн албаныхан улсын мөнгийг яаж хулхиддагийг тод бичжээ. Энэ бол нийтлэг үзэгдэл. Монгол улсын дампуурлын гол шалтгаан
2015-09-25
зочин:
Үнэн шдэ амжилт гаргавал би би гээд л наалддаг биз дэ тэгж казинодож бгаа мөнгөнөөс өгөх хэрэгтэй со гийн сонин их бичээрэй
2015-09-25
рамандаа жайжигна л даа:
халтуурчин баагий юун том том юм ярьдым бэ. албатай ч биш дээ. дагваа сая дэлхийн аваргаас медаль авсан нөхдийг 200 гаруй саяар шагнасан даа. амжилт гаргаж байж л шагнал урамшуулал ярина уу гэхээс, юу ч гийгүүлээгүй усан гүзээнүүдэд зардаг илүүдээ гарсан мөнгө хаа байдийм бэ. буудалд буулгаад явуулсан ч хоосон ирэх байсан гарууд биш үү. угаасаа ч хоосон ирсэн байна. хэний өмнөөс тамирчин болж хоолоо олж идэж байгаа билээ. тэгээд ч уралдаан тэмцээнээс медаль авлаа гээд улс хөгжих үү. таксины өрөө төлөхөө л бод. өөрийгөө өөд нь татчаад өрөөл бусдыг шүүмжилнэ шүү.
2015-09-25
Зочин:
tenegt gej bgaa yum shuu malaa
Зочин:
ooroogoo hichee
Зочин:
bitgii temegt malaa
Zochin:
Ter tsenzurgui Monh baysgalan gedeg huuhen l ner toriig olj ogoh geed hicheegeed baih shig !
2015-09-25
өам:
яг үнээн
2015-09-25
harh:
“ккк Дагвааг чинь угаасаа нэр төрөө сэргээлгэх өргөдлөө өгөхөд нь “танд сэргээх нэр төр алгаа” гээд өргөдлийг нь буцаасан гэсээн” хэмээгээд инээсэн юм...
2015-09-25
хахаха арайчдээ:
“ккк Дагвааг чинь угаасаа нэр төрөө сэргээлгэх өргөдлөө өгөхөд нь “танд сэргээх нэр төр алгаа” гээд өргөдлийг нь буцаасан гэсээн” хэмээгээд инээсэн юм...
2015-09-25
Zochin:
Ter tsenzurgui Monh baysgalan gedeg huuhen l ner toriig olj ogoh geed hicheegeed baih shig !