“Korea air” хүний эрхийг уландаа гишгэж байна
2015-09-25

 

БНСУ-ын “Korea air” нислэгийн компани Монгол хүний эрүүл мэндийг хохироосон талаар иргэн Х.Энхманлай хэвлэлийнхэнд хандлаа. Түүний эгч Х.Уранцоож нь хүнд өвчний улмаас БНСУ-д эмчлүүлэх шаардлагатай болсноор энэ сарын 15-нд “Korea air” компанийн онгоцоор нисжээ. Хилээр нэвтрэх үед нь 15 жилийн өмнөх бичиг баримтын зөрчилөөр түр саатуулах байранд 15 цаг хорьсон аж. Хүйтэн, цонхгүй түр саатуулах байранд удаан хоригдсоноос биеийн байдал нь улам муудаж, өвчин нь сэдэрсэн байна. 15 жилийн өмнөх бичиг баримтын зөрчилтэй гэдэг шалтгаанаар түр саатуулсан ч 2008 онд аялал жуулчлалын чиглэлээр БНСУ-д очиход асуудал гараагүй юм байна.

 

“Зөвхөн хил дээр ийм асуудал гарч байгаа юм биш. Хилийн цаана Монголчуудын эрх хэрхэн зөрчигдөж байгааг таамаглашгүй. Хүний эрхийн байгууллагууд энэ асуудалд анхаарлаа хандуулж, Монгол хүний эрхийг хамгаалаасай гэж хүсч байна. Тэд хүний эрхийг уландаа гишгэж байна” хэмээн Х.Энхманлай хэлж байв.   

 

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой! ----------------Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-09-25