Нөхрийнхөө хүсэлтээр дахин дуулав
2015-09-25

Дуучин Селин Дион өнгөрсөн долоодугаар сард Лас Вегас дахь тоглолтоо цуцалж, гэртээ нөхрөө асрахаар болсон юм. 74 настай Рене Анжелесийн биеийн байдал өдрөөс өдөрт доройтож байгаа бөгөөд хэвтэрт орсон хэмээн гэрчүүд мэдээлж байгаа. Тэрбээр 2004 оноос хойш ходоодны хорт хавдраар өвчилжээ. Тэгвэл Рене эхнэрээ дахин тайзан дээр гарч дуулахыг нь ятгаж чадсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Селин Дион өчигдрөөс эхлэн Лас Вегас хотноо “Tonight” гэх шоу тоглолтоо хийж эхэлжээ. Тоглолт эхлэхээс дуусах хүртэл Рене онлайнаар эхнэрийнхээ тоглолтыг үзсэн байна.

 

Дуучин тоглолтынхоо төгсгөлд “Чамаас өөр хүн намайг тайзан дээр гаргаж чадахгүй. Хүүхдүүд минь ч намайг тайзан дээр гаргаж чадахгүй. Хэрвээ чи үгүй болбол би ч гэсэн үгүй болно гэсэн үг” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой! Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!1958.mn
2015-09-25