7 сая еврогийн өртөг бүхий тоног төхөөрөмж нийлүүллээ
2015-09-25

 

Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд байгуулсан Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд БХХСАХНЭ-т 7 сая еврогийн өртөг бүхий 60 гаруй нэр төрлийн орчин үеийн оношлогооны аппарат, тоног төхөөрөмжийг нийлүүлж байна. Энэхүү төслийн үйл ажиллагаатай Монгол Улсаас Бүгд найрамдах Австри Улсад суугаа Элчин сайд Г.Батжаргал болон БХЯ-ны зарим удирдлага танилцсан юм.



хүйтрэхээс өмнө эдгээр багаж тоног төхөөрөмжүүдийг суурилуулах хэрэгтэй


Энэ үеэр Элчин сайд Г.БАТЖАРГАЛААС дараах тодруулгыг авлаа.

 

-“Австрийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 40 сая еврогийн зээлийг манай улсад олгож байгаа юм. Түүний 7 сая еврог нь БХХСАХНЭ-т тоног төхөөрөмж хэлбэрээр зарцуулж байна. Маш их хэрэгцээ шаардлагатай, орчин үеийн тоног төхөөрөмжүүд нийлүүлж байгааг дурдахад таатай байна. Энэхүү зээлийн хүү 0, таван жилээс цааш эргэн төлөгдөх нөхцөлтэй. Тийм учраас эдгээр тоног төхөөрөмжүүдийг маш шуурхай ашиглах хэрэгтэй байна. Миний бие БХХСАХНЭ-ийн шинэ барилгын үйл явцтай танилцлаа. Би барилгачин хүн биш, барилгыг яаж барьдгийг сайн мэдэхгүй ч барилгын ажил маш удаашралтай байна гэж дүгнэлээ. Тиймээс энэ барилгын гүйцэтгэлд анхаарал хандуулж, хүйтрэхээс өмнө эдгээр багаж тоног төхөөрөмжүүдийг суурилуулан ашиглалтад оруулж, хүн ардын хүртээл болгох учиртайг танай сониноор дамжуулж БХЯ болон барилгын гүйцэтгэгч компанийн удирдлагуудад хэлмээр байна. Тэгж байж энэ томоохон төслийн үр өгөөж гарна” гэлээ.

 

Дашрамд дурдахад “Баярс констракшн” ХХК эмнэлгийн шинэ барилгын ажлыг гүйцэтгэх тендер авч, 2015 оны  9 дүгээр сард багтаан дуусгах үүргийг гэрээгээр хүлээсэн ч одоогийн байдлаар биелүүлээгүй байна. Тус компанийн захирал 10 дугаар сарын 20 гэхэд хүлээлгэж өгнө гэсэн амлалт өгсөн.

Shuud.mn
Сонин хачин
Zovhin:
Ene emneleg iig uur zoriulaar ashihlah gej bsan temuujin l ene barilgiin suitgesem bhoor ter zardaliig n temuujin tulbur taarna
2015-09-26
z:
batlan hamgaalah huuli sahulah alban haagchdiin negdsen emneleg
2015-09-25
z:
batlan hamgaalah huuli sahiulagchdiin negdsen emneleg erguu malaa
2015-09-25
Ugiin suljee buglugch:
BXXCAXHE gej yamar utgatai ug yum bol oo. Taah gej baahan oroldloo. Ene ugiin suljeenii hariug taasan hun ni heleed uguurei
2015-09-25