”Намрын ногоон өдрүүд” эхэлнэ
2015-09-26

“Намрын ногоон өдрүүд-2015” арга хэмжээ өнөөдөр эхэлнэ.

 

Тус арга хэмжээ нь Чингис хааны нэрэмжит төв талбайд энэ амралтын өдрүүдэд болж, 29-ний өдрөөс ирэх аравдугаар сарын 5 хүртэл Мишээл экспо худалдааны төвд үргэлжлэх аж.

 

Энэ өдрүүдэд "Монгол хүнс-органик хүнс-2015", "Алтан намар-2015" ургацын баяр зэрэг арга хэмжээ зохион байгуулагдах юм байна. Ирэх сарын 5-нд Мишээл экспод “Намрын ногоон өдрүүд-2015”-ын шилдгүүдийг тодруулна.

 

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин