Том Крузийг шүүхэд өгчээ
2015-09-27

 

 

Холливуудын нэрт жүжигчин Том Крузийг экс эхнэр жүжигчин Кейти Холмс шүүхэд өгсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Хос Сури гэх охинтой бөгөөд салсаныхаа дараа гэрээний дагуу Том охиндоо жилд 40 мянган ам.доллар өгөхөөр тохиролцсон аж.

 

Жүжигчин бүсгүй нөхрөө шүүхэд өгсөн шалтгаанаа “Том охиндоо өгч буй мөнгө хэтэрхий бага байна. Сури том болж байна. Тиймээс энэ мөнгө хаанаа ч хүрэлцэхгүй байна. Сури сайн сургуульд орохоос гадна хуримлалтын данстай болох хэрэгтэй” гэж хэлжээ.

 

Харин Томын хэвлэлийн төлөөлөгч “Сурид өгч буй мөнгө хангалттай” гэж мэдэгдсэн байна.  Тэрбээр “Сури охин есөн настай. Тиймээс жилд 40 мянган ам.доллар хангалттай гэж үзэж байна. Том охиндоо хайртай. Тэр охиноосоо мөнгө харамлахыг хүсэхгүй байгаа ч Сури хэтэрхий баян тансаг өсөхөөс сэргийлж байна” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин
Dulam:
400000 shdee zuv bicheechee
2015-09-27