Хэт даврагчдад цохилт өглөө
2015-09-28

Францын тусгай хүчин энэ амралтын өдөр бие дааж Ойрхи Дорнодод хяналтаа тогтоохыг санаархаж буй Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлд цохилт өгсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Франц улс өнгөрсөн оны долоодугаар сараас АНУ, Их Британийн тусгай хүчний хамтаар цохилт өгч байсан билээ. Ерөнхийлөгч Франсуа Олландын хэвлэлийн албанаас мэдээлснээр “Францын тусгай хүчин Иракийн Мосул болон Сирийн Палмира хотод агаараас цохилт өгч, хэт даврагчдын гол гол хуаранг устгасан” гэжээ.

 

Хэт даврагчид өнгөрөгч наймдугаар сард Палмира хотыг эзэлсэн. Олланд өнгөрсөн тавдугаар сард бие дааж хэт даврагчдад цохилт өгөхөө мэдэгдсэн юм. Өнөөдрийн хүртэл АНУ тэргүүтэй дэлхийн 22 орон буюу холбоотнууд хэт даврагчдад цохилт өгч, Ирак, Сирийг чөлөөлөхийг оролдож байна. Францаас гадна Австрали улс бие дааж цохилт өгөхөө мэдэгдсэн бол Оросын тусгай хүчин Сирийн Латика хотноо цэргийн бааз болон нисэх зурвас барьж байгаа юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
шидвэр:
Монгол бас цохилт егмеер юм
2015-09-29
bi:
bolij
2015-09-28