Алга болсон иргэдийг мэнд олжээ
2015-09-28

Амралтын өдрүүдэд хүн сураггүй алга болсон хэд хэдэн тохиолдол гарчээ. Орон нутгийн иргэд, онцгой байдлын алба хаагчид төөрсөн иргэдийг эсэн мэнд олсон байна.

 

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Хойт-Агуйт”-ын ойд самар түүхээр яваад ойд төөрч холбоо тасарсан иргэн М /20 настай, эрэгтэй/-ийг орон нутгийн иргэд хайж, нэг хоногийн дараа Архангай аймгийн Хотонт сумын нутаг ”Дөвхөн хийд”-ийн арын ойгоос эсэн мэнд олжээ.

 

Мөн Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Их-Ус багийн “Ташаа” гэдэг газар оршин суудаг Х /2 настай, эмэгтэй/ энэ сарын 25-ны өдрийн үдээс хойш алга болжээ. Түүнийг тус аймгийн Онцгой байдлын газрын долоон алба хаагч, Цагдаагийн байгууллагаас гурван алба хаагч, орон нутгийн 17 иргэн нийт 27 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 26-ны өдрийн 10:50 цагт эсэн мэнд олж сумын хэсгийн төлөөлөгч цагдаагийн д/ч Б болон ар гэрийхэнд нь хүлээлгэн өгсөн байна.

 

Б.Хүлэг

 

 

 

Shuud.mn
Сонин хачин