Явган зорчигчийн амь насыг хохироожээ
2015-09-28

Явган зорчигчийг дайрч, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ.

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Дунд тасганы хоёрдугаар гудамжинд Т.Раум маркийн авто машины жолооч Э нь явган зорчигч 47 настай эрэгтэй Г-г дайрч амь насыг нь хохироосон байна.

 

Уг хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж байна.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин