Монголын Гандболын холбооны цомын тэмцээн болно. Сэлэнгэ аймгийн Мандал сум, Зүүнхараа хотод ирэх аравдугаар сарын 9-11-ны өдрүүдэд 18-25-насны эрэгтэй тамирчдын ангилалын тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Энэхүү тэмцээний Ерөнхий зохион байгуулагчаар спортын мастер А.Амгалантамир хариуцан ажиллаж байгаа бол Монголын гандболын холбооноос шүүгч нарын баг ЕНБД Д.Энэбишийн удирдлага дор ажиллах юм байна.
Тэмцээн нь орон нутагт гандболын спортыг хөгжүүлэх, сурталчилах, залуучуудын ур чадварыг ахиулах, шилдэг тамирчдыг тодруулах зорилготой. Сэлэнгийн Зүүнхараа нь Монголын гандболын спорт эрчимтэй хөгжиж байгаа бүс нутаг бөгөөд олон спортын мастер, дэд мастер, зэрэгтэй тамирчин төрөн гарсан юм. Тиймдээ ч саяхан болсон Монголын хүүхдийн спортын наадамд Зүүнхараагийн баг тэргүүн байранд шалгарсан билээ.
Б.Бэхи
Уншиж байна |