Оросын агаарын зам ашиглахыг хориглов
2015-09-29

ОХУ-ын Тээврийн яам энэ сарын 25-наас эхлэн Украины агаарын тээврийн компаниудад хориг тавьж, Оросын нутаг дэвсгэр дээгүүр нислэг үйлдэхийг хориглосон тухай “TASS” агентлаг мэдээллээ. “Бүх зүйл шийдэгдсэн. Маргаашнаас энэ талаар Украины Тээврийн яаманд мэдэгдэх болно” гэж сайд мэдэгдлийнхээ үеэр дурьджээ.

 

Энэ амралтын өдөр Украины Засгийн газар барууны орнуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор Оросын эсрэг хориг тавьж, тус улсын агаарын тээврийн “Аерофлот” “Трансаеро” болон “C7” компанийн онгоцууд Украинд нислэг үйлдэх, агаарын замыг нь ашиглахыг хориглосон юм. Ерөнхий сайд Арсений Яценюк “Хориг энэ сарын 25-наас хүчин төгөлдөр хэрэгжих болно” гэж мэдэгджээ.

 

Энэхүү хоригоос үүдэж ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев Украины онгоцуудыг Оросын дээгүүр нислэг үйлдэхийг хориглосон байна. Тэрбээр “Бид хохирогч болохыг хүсэхгүй байна” гэжээ.

 

“Аерофлот”, “Трансаеро” компанийн онгоцууд Болгар, Израйль, Турк, Грек болон Египет улс руу нислэг үйлдэхдээ Украины агаарын замыг ашигладаг байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин