Ховд аймагт жүдо бөхийн ордон нээлээ
2015-09-29

Гэрэл зургуудыг "Mongolian Judo Association" хуудаснаас ашиглав.

Японы Засгийн газрын соёлын өвсний үндэс хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгээр Ховд аймгийн төвд жүдо бөхийн бэлтгэлийн ордонг байгуулж, энэ сарын 27-нд нээлээ.

 

Энэхүү ордон нь Монголын жүдо бөхийн анхны шигшээ багийн дасгалжуулагч Ч.Машбат агсны нэрэмжит болон сүндэрлэсэн юм. Ордны нээлтийн үеэр жүдо бөхийн 2015 оны үнэмлэхүй жингийн Улсын аварга шалгаруулах тэмцээн болжээ.
 

Мөн Ховд аймгийн Засаг даргын тамгын газраас Олимпийн хүрэл медальт, жүдо бөхийн ДАШТ-ий анхны шагналт байрын эзэн Р.Даваадалай болон МЖБХ-ны гүйцэтгэх захирал М.Бөхбат нарыг Ховд аймгийн хүндэт иргэнээр тодруулсан байна.

 

Б.Бэхи

 

Shuud.mn
Сонин хачин
Hovd irgen:
Ordon bishee beltgel hiideg jijig zaal l barisan shuu dee.Ordon gedeg chin arai tom buh torliin uraldaan temtseen yavuulah bolomjtoi orgon utga aguulagatai shu ta bodood uz dee beltgeliin ordon yu gej oilgoh ve? Beltgeliin gechiheed Ordon onigoo shig sonsogdoj bgaa biz dee.Sportiin ordon gedeg bolohoos beltgeliin ordon onigoo vum aa,beltgeliin zaal gedeg shu
2015-09-29