Үндсэн хуулийн цэц хуралдана
2015-09-29

Нэр бүхий иргэн Үндсэн хуулийн цэцэд хандаж,Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалтад үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох барьцаалуулагчийн эрхийг хязгаарлаж, барьцаалагчид давуу байдлыг бий болгосон нь “үл хөдлөх хөрөнгө ... өмчлөх эрхтэй” гэж Үндсэн хуульд заасныг зөрчсөн  хэмээн үзэж Үндсэн хуулийн цэцэд хандсан байна.

 

Түүний мэдээллийн дагууүүссэн маргааныг хянан хэлэлцэх Цэцийн дунд суудлын хуралдаан 2015 оны 10 дугаар сарын 7-ны өдөр  болно гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин