Зэвсэгт хүчний 027 дугаар ангид Байлдааны туг гардууллаа
2015-09-29

Зэвсэгт хүчний 027 дугаар анги буюу Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт оройн дээд шүтээн болсон Байлдааны туг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Ёслолын ажиллагаанд Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай, Батлан хамгаалах яамны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын газрын дарга нар болох бригадын генерал Ж.Бадамбазар, бригадын генерал Д.Ганзориг, хурандаа М.Эрдэнэдалай  нарын албаныхан оролцлоо.

 

Байлдааны туг нь хамт олны оройн дээд сүлд нь байж, эх орон дуудсан цагт бие бүрэлдэхүүнийг дайчлан хөдөлгөгч, аливаа ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд анги, хамт олны сүр хүч, алдар гавьяаны илэрхийлэл болдог.

Тус эмнэлэг нь 1921 онд Их Жанжин Д.Сүхбаатарын санаачилгаар цэрэг, ард иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэхээр байгуулагдаж, улмаар 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайнд оролцон эх орон ард түмнийхээ өмнө хүлээсэн ариун үүргээ нэр төртэй биелүүлж байгаа эмнэлэг юм. 

 

Алтан гадас одонт Зэвсэгт хүчний 027 дугаар анги нь 1983 оноос Клиникийн төв эмнэлэг нэртэйгээр ажиллаж байгаад 2012 онд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг нэртэйгээр үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байна. 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
энэ эмнэлэг цэргийн анги биш яамны харьяа цэргийн эмнэлэг болвол хөгжинө дөө. Туг авснаар хүсэлтээр биш хүчээр Судан явуулахад амар болж дээ.
2015-09-29
дэд хурандаа Цог:
Цэргийн ёс жаяг дэг гэж үгүй болж дээ энэхүү байлдааны тугыг дэд сайд биш Зэвсэгт хүчний жанжин штабын дарга гардуулдаг шүү дээ
2015-09-29