Ассад АНУ, Оросыг нэгдэхийг уриалав
2015-09-30

 

АНУ-ын Нью Йорк хотноо зохион байгуулагдаж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулга уулзалтын үеэр өчигдөр тус улсын Ерөнхийлөгч Барак Обама, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзсан билээ.

 

Удирдагчид 90 минутын турш Украин, Сирийн хямралын асуудлаар ярилцсан ч тодорхой үр дүнд хүрч чадаагүй юм. Уулзалтын төгсгөлд Путин Ойрхи Дорнодод хяналтаа тогтоохыг санаархаж буй “Халифын вант улс” бүлэглэлд агаараас цохилт өгөхөө мэдэгдсэн билээ. 

 

Тэгвэл хэт даврагчдын асуудлаар Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассад өөрийн байр сууриа хүргэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Тэрбээр “Хэт даврагчдын эсрэг АНУ, Орос нэгдснээр ялалт байгуулах болно. Гэхдээ Обамагийн оролцоо их чухал. Би энэ эрхмээс тусламж авахыг хүсч байна. Хамгийн гол нь АНУ, Орос хоёр нэгдэх хэрэгтэй. АНУ, Оросын эсрэг хэрэгжүүлж буй хоригоо цуцлах нь зөв” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин