АНУ-ыг худалдааны хоригоо цуцлахыг шаарджээ
2015-09-30

 

Кубын удирдагч Раул Кастро АНУ-ын Нью Йорк хотноо зохион байгуулагдаж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулга уулзалтад оролцож, илтгэл тавьсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Удирдагч илтгэлийнхээ эхэнд АНУ-ыг шүүмжилж, Кубын эсрэг хэрэгжүүлж буй худалдааны хоригоо нэн даруй цуцлахыг шаардсан байна.

 

Тэрбээр “АНУ худалдааны хориг болон бусад хоригоо цуцалсан тохиолдолд хоёр улсын харилцаа хэвийн болох болно” гэж хэлжээ.

 

Раул Кастро мөн Кубын Гуантанамо аралд АНУ-аас цэргийн баазаа барихыг хүссэн байна. Учир нь тус аралд үйл ажиллагаагаа явуулдаг Гуантанамогийн шоронд дэлхийн хамгийн аюултай гэмт хэрэгтнүүд хоригддог юм.

 

Илтгэлийн дараа шоронгийн асуудлаар Обама өөрийн байр сууриа хүргэжээ. Тэрбээр “Энэ асуудлыг нэн даруй шийдвэрлэх болно. Харин хоригийг цуцлах асуудлыг би бие дааж шийдвэрлэж чадахгүй” гэж хэлжээ.

 

Обама орон нутгийн цагаар өнөөдөр 18.00 цагт удирдагчийг Цагаан ордондоо хүлээн авна.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин