Блум дүрвэгсдийн хуаранд зочлов
2015-09-30

 

Холливуудын нэрт жүжигчин Орланда Блум “UNICEF”-ийн элчийн хувиар Грекийн хил орчимд байрлаж буй дүрвэгсдийн хуаранд зочилсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.  Тэрбээр 2011 оноос “UNICEF”-ийн элчээр ажиллах болсон юм.

 

Блум дүрвэгсдийн хуаранд очиж, дулаан хувцас болон нэмэлт үүсгэвэр, хүнсний бүтээгдэхүүн зэргийг тараасан байна.

 

Сири, Ирак, Ливи зэрэг улсын иргэд Газар дундын тэнгисийг гаталж, Грекийг чиглэн ирсээр байгаа юм. Энэ улсуудад иргэний дайн дэгдэхээс гадна террорист этгээдүүд хяналтаа тогтоохыг санаархаж буй.

 

Тус улсын хил орчимд ойролцоогоор 21 мянган дүрвэгч байршиж байна. Грекийн удирдлагууд дотоодын хямрал, эдийн засгийн уналтаас болж ганц ч дүрвэгчийг хүлээн авах боломжгүй гэдгээ илэрхийлсэн ч тус улсыг зорин ирэх дүрвэгсдийн цуваа тасрахгүй байгаа юм.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин