Такси үйлчилгээг зохицуулах журмын төсөлд саналаа нэмээрэй
2015-09-30

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас "Такси дуудлагын үйлчилгээг хянан зохицуулах журам"-ын төслийг боловсруулжээ. Уг журмын төслийг ирэх сарын 2-ны өдрийн баасан гаригт болох ШӨХТГ-ын хуралдаанаар хэлэлцүүлэх юм байна.

 

Иймд хэрэглэгч, үйлчлүүлэгчид ШӨХТГ-аас гаргасан журмын төсөлтэй танилцаж, түүнд оруулах саналтай бол contact@afccp.gov.mn хаягаар илгээх боломжтойг тус газраас онцоллоо.

 

Аж ахуй эрхлэгчийн такси дуудлагын үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг шаардлагатай зохицуулалтаар хангах, тэдний эрх, үүргийг тодорхойлох, эрх бүхий байгууллагаас хяналт тавих харилцааг тодорхойлох шаардлага зайлшгүй хэрэгтэй байгаа билээ.

 

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
Tenge uud:
Delhiin hamgiin Bohr Coroond TOOSTOI tahsigaa SeBERHEN Baih tuhai guy segment oruulaad........BOHIR ZaBAAN TAXSI
2015-09-30