Ослын улмаас нас баржээ

Орон нутгийн замд зам тээврийн осол гарч, хүн амиа алджээ. Төв аймгийн Өндөр ширээт сумын Бүс уулын зүүн замд М.Пажеро маркийн О жолоочтой авто машин онхолдож зорчигч 72 настай эмэгтэй Д нас барж, хоёр хүн гэмтсэн байна.
Уг хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж байгаа аж. Иргэд, жолооч нарыг орон нутгийн замд зорчихдоо хурдаа тохируулж, анхаарал болгоомжтой зорчихыг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ