Шинэ нисэх буудлын ажил 59.3 хувьд хүрчээ

img

 

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг “Хөшигийн хөндий”-д бүтээн байгуулалтын ажил нь өрнөж буй Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны буудлын ажлын явц болон автозамын шинэчлэлийн ажилтай өнөөдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танилцлаа.

 

Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны буудлын төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Японы Мицибүши-Чиёода түншлэл, Ерөнхий туслан гүйцэтгэгч БНСУ-ын “Самсунг Си энд Ти” компани ажиллаж байна.

 

Мөн барилгын ажлын туслан гүйцэтгэгчээр Монголын “Делта”, “Бүти”, “Mez Res”, “OTK”, “ND, Геокат, IT ZONE зэрэг компани, Япон, Солонгосын, Хятад, Чех улсын дангаараа болоод хамтарсан хөрөнгө оруулалттай 20 орчим компанийн мэргэжлийн өндөр ур чадвартай 2100 гаруй ажилчид, инженерүүд оролцож байна. 

 

Өдөрт 220 гаруй машин техник ажиллаж байгаа ба орон нутгийн аж ахуйн нэгжүүд ч төсөлд оролцож байна. Өнөөдрийн байдлаар бүтээн байгуулалтын талбайд ажиллаж байгаа нийт хүний 85 орчим хувь нь монголчууд хэмээн уг төслийг хэрэгжүүлэх нэгжийн захирал Н.Энхбат танилцуулсан юм.

 

 

Төслийн үндсэн барилга байгууламжийн хийц, бүтээцийн бетон, төмөр бетон хийц цутгах, метал хийц угсрах ажлууд үндсэндээ дуусч онгоц хөөрч, буух зурвас, явгалах замын төмөр бетон хучилтын ажлын гүйцэтгэлтэй Ерөнхий сайд танилцсан. Бүтээн байгуулалтын эдгээр ажлууд төлөвлөгөөт хугацаанаасаа өмнө явж байгаад талархаж байгаагаа Ерөнхий сайд төслийн удирдагчид болоод  нийт ажилтан, албан хаагчдад илэрхийлсэн юм.

 

Төслийг хэрэгжүүлэхэд Монголын Засгийн газрын зүгээс гүйцэтгэх ажил, хүлээсэн үүрэг бий. Шаардлагатай хөрөнгө оруулалтын ажлуудыг ирэх даваа гаригийн хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлэхийг Зам, тээврийн сайд М.Зоригтод энэ үеэр даалгалаа. 

 

Мөн энэ үеэр дэд бүтэц, замын бүтээн байгуулалтын ажил хэрхэн өрнөж, богино хугацаанд ямар ажил бүтээж болдгийг энэ салбарынхан 2012 оноос хойш харуулж чадаж байна. Энэ хугацаанд зургаан аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холболоо. Энэ жил Дорнод аймгийг нийслэлтэй автозамаар холбож дуусна.

 

Баруун таван аймгийн автозамын ажил бүгд эзэнтэй болсон. 21 аймгийг нийслэл хоттой хатуу хучилттай автозамаар холбох энэ бүтээн байгуулалтыг амжилттай хийж дуусгахад Засгийн газар анхаарал тавьж ажиллана. Зам, тээврийн салбарын энэ шинэчлэл улс орны эдийн засагт төдийгүй айл өрхийн ахуй амьдралд ашиг тусаа өгч байгаа гэдгийг Ерөнхий сайд онцолсон юм.

 

Энэ жил уг төслийн оргил үе бөгөөд жилийн эцсээр ажлын гүйцэтгэлийг 65.8 хувьд хүргэх зорилт тавьж, нарийвчилсан шахуу төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна. Төслийн бүтээн байгуулалтын ажлын өдрийг 1290 хоног байхаар тооцсон бөгөөд одоо 462 хоног үлдсэн гэнэ. 2015 оны есдүгээр сарын 25-ны өдрийн байдлаар ажлын явц 59.3 хувьтай буюу төлөвлөгөөт гүйцэтгэлийг 3.1 хувиар давуулан биелүүлээд байгаа аж.

 

Төслийн бүтээн байгуулалтын ажил эхэлснээс хойших хугацаанд 6.3 сая куб.м орчим газар шорооны ажил, 180 гаруй мянган куб.м бетон, төмөр бетон цутгах, 3700 шахам тонн ган хийц угсрах ажлыг хийж гүйцэтгэжээ. Одоо барилгын архитектур, засал чимэглэлийн ажлууд хийгдсэн байна.

 

Шинэ нисэх буудал нь иж бүрэн цогцолбор бөгөөд дараах хэсгээс бүрдэх юм. Том оврын хүнд даацын онгоц буух, хөөрөх зурвас, явгалах зам, онгоц байршуулах талбай /перон/, бие даасан уc дулаан, цахилгаан эрчим хүчний хангамж, бохир ус цэвэрлэх байгууламж, нисэх онгоцыг газрын тоног төхөөрөмжөөр үйлчлэх болон 8000 тн багтаамж бүхий агуулах, борооны болон үерийн уснаас хамгаалах далан суваг зэрэг 30 гаруй барилга байгууламжаас бүрдэнэ

 

Олон Улсын жишигт хүрсэн үйлчилгээг үзүүлэх боломжийг бүрдүүлсэн тус нисэх буудал ашиглалтад орсноор жилд 3 сая хүртэл зорчигч хүлээн авах хүчин чадалтай, цаашид үйлчилгээний барилгыг 20 хүртэл хүзүүвчтэй болгон жилдээ 22000 агаарын хөлөг хүлээн авч 12 сая зорчигч зорчихоор тооцсон байна.

 

Мөн Монголын агаарын тээвэрлэгчдэд өгөх үр ашиг, нислэгийн саатал багассанаар гарах үр ашиг, жуулчдаас олох үр ашиг зэргийг тооцсон эдийн засгийн дотоод өгөөжийн хувь 13.2 хувь, 4000-5000 хүний ажлын байр нэмэгдэнэ хэмээн албаныхан танилцууллаа.

 

 

Ерөнхий сайд энэ үеэр Яармагийн товчооноос Түргэний голын гүүр хүртлэх 8.6 км автозамын шинэчлэлийн ажилтай мөн танилцсан. Уг автозамын ажлыг “Ялгуусан” компани нэг сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн гэнэ. Өндөрдов жуулчны баазаас Хөшигийн хөндий хүртлэх 9,1 км автозамын ажил ирэх хавар эхлүүлэх юм байна.

 

П.Нарандэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
ene door bichsen hunii helsen yag unen ayagui bugchim ereend udaan zogsoogod muuhai unertei dotor muuhai bolj bsan shalganii humuus ni ikh muuhai yarvagar, huiten hartstai yamar ch uilchilgeenii baiguullaga bish tsagdaa hereg hiisen huniig hyanaj bgaa ayatai asuuj bgaa baidal ene ter ni ikh soyolgui yostoi hel medehgui hun ch haraad neg ayataihan bish l gazar bna gej bodohor bsan shuu iim uilchilgee ene shine nisekh buudald chin bval yamar ch hereg alga doo !!!!!!!!!!!!!!,
2015-10-03
Зочин:
Олигтой том буудал барихгүй юм бол шинэ буудал барьсаны ашиг алга! Газаргүй гэх биш сайхан том өнгө үзэмжтэй буудал барьвал сайхан л байна. Ноднин монголд наадмын өмнө очиход жижигхэн баахан гадаад дотоодын хүн оочирлочихсон. Гаалын шалган бөөн оочир бүгчим жижиг өрөөнд хөлс үнэртээд, шалганы хүмүүс нь ярвайсан захирангуй эвгүй эвгүй за тэгээд шалган даваад ачаагаа авах гээд цаг хүлээсэн гарч ирдэггүй за бид дүүрч гадаадын шар толгойтнууд их л гайхсан байдалтай ... хаана ирчихвээ гэсэн байртай ачаагаа хүлээж байсан. Наадмаар гадаадын жуулчид ихээр ирдэгийг тохиолдуулж орон орноос давхцаж онгоц буухад манай нисэх буудал ачааллаа дийлэхгүй хүмүүсийг бухимдуулсан! Гадны хүмүүст муу үйлчилсэн учраас дахин тэр гадаадууд ирэхгүй л болов уу!
2015-10-03
chamd:
mal
2015-10-02
chi dee:
erguu sda
2015-10-02
Зочин:
Hun amiihaa toog bodood uzeech ashiggui tom buudal barichuul halaalt tog ih zardiin bishuu odoo bgaa ni barag nisleggui shahuu bhad
2015-10-01
chamd:
mal
chi dee:
erguu sda
Jagaa:
Saihan baiguulamj boloh yum bna. Zarim tanhim, hergiin neriig mongoloor oilgomjtoi zuv bicheerei dee. Deerh sambaraas harahad ....passport shalgan ongorooh , ...zorchigchdyn .....huzuuvch geh zergeer orchuuljee. Uuniigee dahin sain unshij zaluulah heregtei shuu.
2015-10-01
АН+МАН:
САЙХАНБИЛЭГЭЭ ЭНЭ ЧИНЬ М.ЭНХБОЛД ДАРГЫН ЭХЛҮҮЛСЭН АЖИЛ АА ХӨ ЧИ БИТГИЙ ШОУД
2015-10-01
Dzorigt:
Ter zorigt gej yostoi golog bnaa. Haa saigui zurgiin apparat barichihsan, buh yumand ul tooson,toglooom shig handaj yavdag.bi hiisen ch hiigeegui ch,nuraasan ch idsen ch namaig yah cg gui gesen tsaraitai golog.ter eh shig yum n huuhedde zov humuujil ogj chadaagui bn daa
2015-10-01
titand:
Beejing, Incheon shig achaalal baih bish, bolno doo
2015-10-01
титан:
Инчон. Бээжин хонгконг шиг олигтойхон том буудал барьж болоогүй юм байхдаа одоогиин буудалаас дээрдэж томорсон юм алга
2015-10-01
titand:
Beejing, Incheon shig achaalal baih bish, bolno doo
Tomiig bari:
Negent l horongo gargaad barij baigaa iym chin tomhon olon ongots zereg nisej buuhaar iym hiichihej boldoggui l iym baih daa, eren neg buyant uhaagaas neg ih tomgui l iym haragdaad baih iym.
2015-10-01
zochin:
hugatsaandaa ashiglaltand orj mongol humuus suuliin uye.n nisekh buudal.r uilchluulne gedeg uneher saikhan bna shuu hurdan shuurhai uilchilgeetei boloh heregtei zev soyoltoi sain mergejilten beltgej ajillulah yostoi shuu saikhan ym hiichihed uilchilgee ni negee bahi baidag hariltsaa muutai bval unen hereg algaa
2015-10-01
Зочин:
1 ch gesen saihan medee unshih yamar saihan yum be
2015-10-01