Гавьяат Д.Амартүвшин тэргүүтэй 10 бөх хүч үзнэ
2015-10-01

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа зохион байгуулагдаж буй Олон улсын жүдо бөхийн холбоон /IJF/-оос зохион байгуулж буй эхний тэмцээн Ташкентын Гран при өнөөдөр эхэлнэ. 

 

Узбекистаны нийслэл Ташкент эхэлж буй энэхүү тэмцээнд 58 орны 382 жүдоч хүч үзэхээр мэдүүлгээ хүргүүлжээ. Монгол Улсын 10 тамирчин Ташкентын татамид зодоглохоор эх орноосоо мордсон билээ.

 

Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд дэлхийн аваргын мөнгөн медальт, гавьяат тамирчин Дашдаваагийн Амартүвшин, 66 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Довдонгийн Алтансүх, Мөнхтөрийн Ганболд нар хүч үзнэ. Харин 73 кг-ын жинд Наранхүүгийн Хадбаатар, 81 кг-ын жинд багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, олон улсын хэмжээний мастер Нямсүрэнгийн Дагвасүрэн, Отгонбаатарын Ууганбаатар нар олимпийн эрхийн оноогоо ахиулахаар хүч үзнэ.

 

Мөн +100 кг-д олон улсын хэмжээний мастер Баттулгын Тэмүүлэн, залуучуудын дэлхийн аварга ОУХМ Өлзийбаярын Дүүрэнбаяр барилдана.

 

Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг, +78 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Одхүүгийн Жавжмаа хүч үзнэ. Мөн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд манай Галбадрахын Отгонцэцэг Казахстаны нэрийн өмнөөс барилдана.

 

Энэ сарын 1-3-ны өдрүүдэд болох энэхүү тэмцээнд дэлхийн 58 орны эрэгтэй 216, эмэгтэй 167, нийт 382 жүдоч хүч үзнэ. Тэмцээнийг С-1, ЕTV HD, SPORT BOX телевизүүд эх орон даяар шууд дамжуулан хүргэх юм байна.

 

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин
hi:
heden tsagaas ehleh yum
2015-10-01