Ш.Дулмаагийн ”Алтанзул” хөшөөнд мөнхөрлөө
2015-10-01

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Ш.Дулмаагийн шүлэг, И.Болоожийн аялгуу "Алтанзул" дууны хөшөөний нээлт өнөөдөр 13:00 цагт болно.

 

Энэхүү дууны хөшөөг Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны цогцолборыг түшиглэн байгуулсан бичил цэцэрлэгт хүрээлэнд босгожээ.

 

Өргөө хамтлаг дуулан олонд хүргэж, одоо үеийн хэллэгээ хит болгосон "Алтанзул" дуу ийнхүү гэрэлт хөшөөнд мөнхөрлөө.

 

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин