Парис Хилтон хуримаа хийнэ
2015-10-01

“Хилтон” зочид буудлын өв залгамжлагч дуучин, жүжигчин Парис Хилтон ирэх оны эхээр Италид хуримаа хийхээр болсон тухай “TMZ” сайт мэдээллээ. Тэрбээр Швейцарийн бизнесмэн, тэрбумтан Ханс Томас Гросс гэгчтэй гэрлэхээс болсон байна.

 

Хос өнгөрсөн тавдугаар сард Францын нийслэл Парис хотноо зохион байгуулагдсан “Канн”-ы кино наадмын үеэр танилцсан бөгөөд тэрбумтан эр тус наадмыг ивээн тэтгэсэн аж. “Тэд болзоод дөрөвхөн сар болж буй ч хэдийнэ гэрлэхээр тохиролцсон. Өнгөрсөн амралтын өдөр Ханс, Парист гэрлэх санал тавьсан” хэмээн ойрын эх сурвалж хэвлэлүүд мэдээлсэн байна.

 

Ханс, Парис нар хуримандаа 200 саяыг зарцуулахаар төлөвлөж байгаа гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
k:
ystoi ynxantai suuj dee kkkkkkk
2015-10-01