Жим Керриг шалгаж эхэлжээ
2015-10-01

Холливуудын нэрт жүжигчин Жим Керригийн найз бүсгүй Катрина Уайт хар тамхи хэтрүүлэн хэрэглэсний улмаас амиа алдсан юм. Цагдаа нарын мэдээлснээр бүсгүй гадны нөлөөгүй амиа алдсан бөгөөд амиа егүүтгэсэн байх магадлалтай гэжээ. 28 нас нүүр хувиргагч мэргэжилтэй Катрина 2009 оноос жүжигчинтэй үерхэх болсон. Өнгөрсөн оноос тэд Нью Йорк хотноо хамтран амьдрах болсон байна.

 

Гэрчүүд “Өнгөрсөн долоодугаар сараас хосын харилцаа муудаж, саяхнаас тусдаа амьдрах болсон. Мөн жүжигчин эр найз бүсгүйдээ нэг бус удаа гар хүрч байсан” гэж мэдээлжээ. Энэ бүх мэдээллээс шалтгаан цагдаагийнхан жүжигчин залууг шалгаж эхэлсэн байна.

 

Жим Керри найз бүсгүйгээ алдсны дараа Dumb and Dumbe киноны зураг авалтаас хэсэг хугацаанд чөлөө авчээ. Тэрбээр твиттертээ “Би ямар ч буруугүй ээ. Хөөрхий Катрина. Тэр минь надаас явчихлаа. Үүрд дурсах болно. Миний хайр. Миний амьдрал” гэж жиргэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин