Угаартаж нас баржээ

Түймрийн улмаас угаартаж нас баржээ. Өнгөрөгч шөнө 23:52 цагт нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчдын 11 дүгээр гудамжинд иргэн Г-ийн байшин, үүдний амбаар шатаж байна гэсэн дуудлага иржээ.
Дуудлагын дагуу Гал унтраах, аврах 28 дугаар ангийн долоон албан хаагч, хоёр техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан байна.
Гал түймэрт иргэн Г /43 настай, эрэгтэй/ угаартаж нас барсан байсныг дүүргийн цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгчээ.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ