Элэгний хатуурлын шинжилгээг үнэ төлбөргүй хийнэ
2015-10-01

Нийгмийн эмзэг бүлгийн иргэдийг элэгний хатуурал тодорхойлох Fibroscan шинжилгээнд хамруулахаар болжээ.

 

Нийслэлийн халамж үйлчилгээний газар, Элэгний эмгэг судлалын холбоо, “Хаппи веритас” оношлогооны төв хамтран өнөөдрөөс эхлэн аравдугаар сарын 31-нийг дуустал эмзэг бүлгийн иргэдэд элэгний хатуурлын шинжилгээг үнэ төлбөргүй хийх юм байна.

 

Нэг хорооноос 5-7 хүнийг сонгож, зорилтот бүлгийн нийт 1000 хүнд элэгний хатуурлын шинжилгээг хийх аж. Өрхийн мэдээллийн нэгдсэн сангаас хийсэн судалгаагаар I-VI түвшин буюу нийгмийн эмзэг бүлэгт хамрагдсан  иргэдийг сонгон, шилжилгээ хийлгэх эрх бүхий  бичгийг тарааж эхэлсэн байна.

 

"“Fibroscan оношлогоог Монголд нэвтрүүлээд 4 жил болж байгаа боловч шинжилгээний төлбөр  өндөр тул зорилтот бүлгийн иргэд маань элэгний хатуурлын зэргээ тодорхойлуулж чадахгүй байгаа юм. Иймээс Хаппи Веритас оношлогооны төв нийтдээ 70 сая төгрөгийн өртөгтэй шинжилгээг үнэгүй хийхээр болсон” гэдгийг Хаппи веритас оношлогооны төвийн амбулаторийн эрхлэгч П.Батбаяр онцолж байв.

 

Уг шинжилгээг  өнөөдрөөс эхлэн “Хаппи веритас” төвд хийж эхэлж байгаа бөгөөд өдөрт 25 хүн хүлээн авч шинжилгээ хийх юм байна.     

 

 Г.Тэгшсүрэн 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Huviin laboratori gehed saihan lajil hiij baigaa yum bna. Amjilt huse.
2015-10-01
Зочин:
Хэрвээ энэ шинжилгээ үнэ төлбөртэй хийх юм бол нэг шинжилгээ 70 мянган төгрөг байдаг.
2015-10-01
Зочин:
Odoo ehleed haana ochij byrtgyylj yaah estoi yum boloo?
2015-10-01
Зочин:
70 saya yumu 70myanga yumu? Yamar aimar zoryy ve.ali lab n sain yum boldoo happy g hymyys muu hulhi geel bhiin? Lab uudiin hayag hanshiin jagsaaltiig gargaj ogooch?!
2015-10-01
zochin:
shinjilgeenii une 70000 tug bsn
2015-10-01